• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Польшийн ерөнхийлөгч Дуда Ши Жиньпин даргыг угтан оройн зоог барив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-21 10:23:01

20-нд Польшийн ерөнхийлөгч Андрзеж Дуда Варшав дахь ордондоо баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулж, Ши Жиньпин даргыг угтан оройн зоог барив.

Ёслолын арга хэмжээ эхлэхэд, армийн хөгжмийн чуулга Хятад Польш хоёр орны Төрийн дууллыг эгшиглүүллээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Польш улс эртний соёлтой, ард түмэн нь халуу элгэмсүү, эх орон нь ирмүүн хөгжиж байна. Хятад Польш хоёр орны ард түмэн өнө эртнээс найрсгаар харилцаж ирсэн билээ. Эрт дээр үе буюу дэлхийн 2-р дайны үед Польшийн төрийн гавьяат нисгэгч, В.Урбанович жанжин Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайнд оролцож явсан. Мөн С.Флато эмч тус дайны үед Хятадад ирж, биднийг дэмжиж байсан. Польш бол Шинэ Хятад улсыг анхлан хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон улс орнуудын нэг бөгөөд шинэ Хятад улсын бүтээн байгуулалтад асар их туслан, Хятадын ард түмний сэтгэлд мөнхлөгдсөн найрсаг анд юм гэж онцлон тэмдэглэжээ.

Андрзеж Дуда, Польш Хятад хоёр орон уул усаар алслагдан оршдог ч өнө удаа он жилийн нугачаанд найрсгаар харилцаж ирсэн билээ. 21-р зууны өнөөдөр, Хятад улс "Нэг бүс нэг зам" санаачилга гаргаснаар Польш Хятад хоёр орны харилцааг дахин нягтрууллаа. Польш улс эх орны тогтвортой хөгжлийн хөтөлбөрөө Хятадын "Нэг бүс нэг зам"-ын санаачилгатай холбон, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд таатай байна гэжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе