![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Анжей Дудатай хамт Варшавт нэгдмэл нэрийдэлтэй Хятад-Европ чиглэлийн галт тэрэг анх Европт хүрснийг тэмдэглэх ёслолд оролцжээ.
Ши Жиньпин Варшавын төмөр замын чингэлэг тээврийн өртөөнд хүрэх үед Дуда түүнийг угтан авчээ.
Ёслол эхэлсний дараа Ши Жиньпин, Дуда нар индэр дээр гарсан байна. Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг алгуурхан зогсоолд орж ирэхэд хоёр төрийн тэргүүн гар өргөн мэндчилж, харилцан баяр хүргэсэн байна.
Хятад-Европ чиглэлийн талт тэрэг бол тогтмол дугаартай, тогтмол маршрутаар, тогтмол хугацаатай аялах юм. Тэр нь Хятад болон Европ тив тэрчлэн "нэг бүс нэг зам" дагуу орнууд хооронд аялдаг чингэлэгт тээврийн галт тэрэг юм. Энэ оны 6-р сарын 8-нд Хятадын төмөр замынхан Хятад-Европ чиглэлийн галт тэрэг гэх нэгдмэл нэрийдлийг албан ёсоор хэрэглэсэн байна.
Хоёр төрийн тэргүүн бас Польшийн өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй танилцсан байна. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |