• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ

CRI       (GMT+08:00) 2016-06-21 18:05:39

20-нд Хятадаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Хуй: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадад айлчлах нь энэ оны Хятад Оросын харилцааны чухал үйл хэрэг бөгөөд Хятад Оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад хүчирхэг хөдөлгүүр болж, хүч сэлбэх болно гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 25-нд Хятадад төрийн айлчлал хийнэ. Элчин сайд Ли Хуй ерөнхийлөгч Путины айлчлалаас өмнөхөн Хятад, Оросын сонинд ярилцлага өгөхдөө Хятад Оросын харилцаа боловсронгуй тогтвортой болж, түүхийн хамгийн сайн үедээ орсон байна. 3 жилийн турш Ши Жиньпин дарга Орост 5 удаа ирж, ерөнхийлөгч Путинтэй 10 удаа уулзалт зохиосон байна. Хоёр тал сайн сайхан ажлын харилцаа, гүн зузаан нөхөрлөл тогтоож, хоёр орны харилцаан удирдах чухал үйлдэл үзүүлж байна гэжээ.

Ли Хуй: Энэ он бол "Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 15 жилийн ой, мөн Хятад Оросын стратегийн хамжилцааны түншийн харилцаа тогтоосны 20 жилийн ой болно. Хоёр орон хамтран ажиллаж хамт ашиг олохоор цөм болгосон шинэ хэлбэрийн улс орны харилцаа тогтоохоор хамт зүтгэж, хоёр талын харилцан сонирхож буй бүс нутгийн болон олон улсын үйл хэргээр нягт зохицуулалт хийж, олон улсын эрх тэгш шударга байдлыг хамгаалан, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар бүтээлч үүрэг гүйцэтгэх хүчин болсон гэдгийг 20 жилийн практик харуулсан гэжээ.

Удалгүй Ташкентад болох ШХАБ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын тухай ярих үед Ли Хуй. Хятад Орос чухал гишүүн орны хувьд ШХАБ-ын хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Мөн олон улсын байр суурь, нөлөөлөх хүч ч тасралтгүй нэмэгдэж байна. Хоёр орны одоогийн тэргүүн чухал үүрэг бол үүгээр индэр болгож Хятад Орос хоёр орны тэргүүн нарын тохиролцсон торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт, Европ Азийн эдийн засгийн холбооны байгуулалтыг уялдуулан хамтран ажиллах чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх явдал болно гэжээ.

Ли Хуй: 15 жилийн турш, ШХАБ түншлэхгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй, хүйтэн сэтгэхүйн бус зэрэг чухал зарчмыг баримтлан нээлттэй, ил тод, багтаамжтай ажиллаж, найз нар ч тасралтгүй өргөжиж, 6 гишүүн орон 6 ажиглагч орон, 6 яриа хэлэлцээ хийгч түнштэй том гэр бүл болж, НҮБ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, АСЕАН зэрэг олон улсын байгууллагатай нягт хэлхээ холбоотой болсон байна. ШХАБ харилцан итгэлцлээр аюулгүй байдлыг эрэлхийлэх, харилцан ашигтай хамтран ажилласан шинэ хэлбэрийн бүс нутгийн хамтын ажиллагааны зохион байгуулалтын хэлбэрээр олон талд бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе