Хятад Европын хууль зүйн салбарын уулзалтын анхны механизм саяхан Бээжинд ажилласан бол энэ нь өнгөрсөн онд болсон Хятад Европын удирдагчдын 17 дахь уулзалтын чухал ололт амжилт практикт хэрэгжсэн гэдгийг харуулж байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх хууль дүрмийн тамгын газар мэдээллээ.
Эх сурвалжийн дагуу, Хятад Европын хууль зүйн салбарын 2016 оны уулзалт нь "Цахим бизнес болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах" уриан дор болж, Хятад Европын 60 гаруй удирдах боловсон хүчин, судлаач мэргэжилтнүүд Хятадын цахим бизнесийн хөгжил, Европын холбооны дан ганц дижитал зах зээлийн стратеги, Хятад болон Европын холбооны цахим бизнесийн явцад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл зэрэг сэдвээр санал солилцох юм байна.
\Д.Хүчитбаатар\