• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Польшийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа улам эрчимжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-21 18:06:03

Хятад улсын дарга Ши Жиньпин Польшид төрийн айлчлал хийж байна. Төв, Зүүн Европт эдийн засгийн ерөнхий хэмжээгээр хамгийн том орон болохын хувьд, Польш, Хятад улстай эдийн засаг худалдааны нягт харилцаагаа хэвээр хадгалж, хоёр орны иргэдийн хүртэх ашиг улам нэмэгдсэн байна.

Польш бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг юм. 2011 онд Хятад Польш хоёр орон стратегийн түншийн харилцаа тогтоосон юм. Одоогийн байдлаар, Польшийн улам олон иргэд Хятадад ирж, бизнесийн боломж хайж, зах зээлээ өргөжүүлж байна. Лее Ан бол тэдний нэг юм. Тэр хятадаар чөлөөтэй ярих төдийгүй Хятадын нэрт найруулагчийн нэрийг авсан байдаг. 11 жилийн өмнө, тэр анх Хятадад ирэхдээ угаалгын хэрэгслийн бизнес эрхэлж, дөрвөн жилийн өмнөөс Хятад Польшийн хооронд худалдаа хийх болжээ. Сүүлийн жилүүдэд, тэрээр хятадууд эрдэнийн чулуунд сонирхолтой байдгийг олж мэдэснээр, энэ талын бизнесийн боломж хайж, хув эрдэнийн салбарт хичээн зүтгэх болов. Түүнчлэн тэрээр бас хүнсний бүтээгдэхүүний наймаа эрхлэдэг юм. Тэрээр анх Хятадад ирж, бизнес хийж байсан үеийн байдлаа эргэцүүлж хэлэхдээ,

"Худалдааны хувьд, заримдаа төөрөгддөг явдал байдаг юм. Жишээлэхэд, би ямар нэгэн зүйлийг авъя хэмээн бодож байсан ч эцэстээ надад яг өөр зүйл хүрээд ирдэг. Бас чанарын асуудал оршдог. Урьд байнга тохиолддог боловч одоо харин гайгүй болжээ. Хятадуудын мэдлэг ухамсар маш их дээшилж, чанарын талаар тогтвортой болсон юм" гэжээ.

Үүний зэрэгцээ, Хятад Польш хооронд олон жил бизнес эрхэлсэн тэрээр Хятадын зах зээлийн талаар ярихдаа:

"Заримдаа их сайн зарагдах юм. Заримдаа нэг их зарагдаж өгөхгүй, борлуулалт их донсолгоотой. Хув, эсвэл бусад үнэт эдлэл бүгд адилхан. Өмнө хэдэн жил Хятадын иргэд үнэт эдлэлийг их сонирхож худалдаж авдаг байсан. Зарим хүмүүс тусгайлан Европт ирж бараа нийлүүлдэг байсан. Харин сүүлийн хоёр жил ийм байдал харагдахгүй болсон. Энэ нь чухам бүхий л дэлхийн эдийн засагтай холбоотой юм уу, Хятадын иргэдийн мөнгөө хадгалж нөөцлөх үзэл баримтлалд нь өөрчлөлт гарсантай нь холбоотойг сайн мэдэхгүй байна."

Хэдийгээр арилжаа худалдаа заримдаа сайн, заримдаа тааруу боловч, тэрээр Хятадын зах зээлийн нөөц хүчний талаар итгэл дүүрэн байгаагаа ч хэллээ.

Польшийн иргэн Михал Биелевич Хятадад ирээд 7 жил гаруй болж, өдгөө нэг худалдааны зөвлөх компанид захирлаар ажиллаж байна. Польшийн компани болон Хятадын аж ахуйн нэгжийг хооронд сайтар холбох нь түүний гол ажил. Тэрээр Польшийн аж ахуйн нэгжүүдийн давуу талыг танилцуулах үед хэлэхдээ:

Польш сүүн бүтээгдэхүүн боловсруулах талаар сайн гэж олон Хятад хүн үздэг. Бид энд хамтын ажиллагааны хүчирхэг түнш олохыг бодож ирсэн юм. Бид Европын холбоонд нэгдэн орохын зэрэгцээ шинийг санаачлан бүтээх талаар их хөрөнгө мөнгө татан оруулсан. Та хэрэв Польшийн үйлдвэрт очиж үзвэл маш олон шинэ тоног төхөөрөмж байгааг олж харах болно, үнэ ханшийн талаар ч өрсөлдөх хүчин их юм. Бидний цар хүрээ их боловч Франц, Герман шиг үнэ ихтэй биш, бидний чанар сайн, маш хямдхан байдаг юм гэжээ.

Мичал Белевиз хэлэхдээ, үндэстэн дамнан наймаа хийх нь тээврийн өртөг их байдгаараа хүндрэлтэй юм. Гэвч энэ байдал өөрчлөгдөж байна. 2013 онд Ши Жиньпин дарга "нэг бүс нэг зам" санаачилга дэвшүүлсний дараа Польш даруй идэвхтэй оролцсон байна. Сүүлийн хэдэн жил дэд бүтцээр харилцан түншлэх талаар ихээхэн өөрчлөлт гарсанд Мичал Белевиз сэтгэгдэл өндөр байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе