• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин гарын үсэгтэй өгүүллээ нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-22 09:43:11
6-р сарын 21-нд, Узбекстанд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 16-р хуралд оролцохоосоо өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин Узбекстаны "Иргэдийн яриа сонин", «Jahon» мэдээлэх агентлагийн сайтад "Хятад Узбекстаны найрамдлын шинэ хуудсыг бичиглэхүй" гэсэн гарын үсэг бүхий өгүүлэлээ нийтлэв.

Өгүүлэлд: Узбекстан бол Төв Азийн том орон юм. Хятад улс хэзээд стратегийн өндөрлөг, алсын хараагаар Хятад Узбекстаны харилцааг чухалчилдаг. Хятад Укбекстан дипломат харилцаа тогтоосон 24 жилийн турш, хоёр орны харилцаа цаг хугацаа, олон улсын өөрчлөлтийн шалгалтыг давж, эрүүл тогтвортой хөгжлийн байдлаа хадгалав. Хоёр тал өөр өөрийн гол ашиг сонирхлын асуудлаар харилцан хэлбэрэлтгүй дэмжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэв. Узбекстан бусдаас түрүүлж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн орон болсон явдлыг сайшааж байна. 2015 онд Хятад Узбекстаны хоёр талт худалдааны хэмжээ 3 тэрбум 500 сая ам долларт хүрч, дипломат харилцаа тогтоосон анхны үеэс 70 дахин нэмэгдэж, Хятад улс гурван жил дараалан Узбекстаны хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр орон, худалдааны хоёрдогч том түнш болсон байна. Хоёр талын "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа чухал амжилтад хүрч эхэлсэн гэжээ.

Өгүүлэлд: Миний энэ удаагийн айлчлалын үеэр болох бас нэгэн чухал хөтөлбөр бол ШХАБ-ын Ташкентын дээд хуралд оролцох явдал юм. ШХАБ байгуулагдсны 15 жилийн ой энэ онд тохиож байна. 15 жилийн турш, ШХАБ харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш, уялдан зөвшилцөх, олон төрлийн соёлыг хүндэтгэх, хамтын хөгжлийг биелүүлэх зэрэг "Шанхайн үзэл санааг" дайчилж, нээлттэй багтаамжтай, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх олон улсын шинэ хэлбэрийн харилцааг идэвхтэй хошуучилж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Узбекстан нь ШХАБ-ын ээлжит даргалагч орны хувьд, олон салбарын хамтын ажиллагааг зохион байгуулан урагшлуулж, үүгээр дамжин бодит үр дүнд хүрэх зэрэг талаар идэвхтэй хувь нэмэр оруулсан байна. Укбекстаны тал бусад гишүүн оронтой хамтаар хичээн зүтгэж, Ташкентын дээд хурлаар эхлэл болгож, хамтын ажиллагааны түвшинг бүх талаар дээшлүүлнэ. Ингэснээр ШХАБ бүс нутаг болон олон орны ард түмэнд аз жаргал авчрах болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе