• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Узбекстанд төрийн айлчлал хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-22 09:59:06

6-р сарын 21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бухарт хүрэлцэн очсоноор, Узбекстанд хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Ташкентад болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын хэрэг эрхлэх зөвлөлийн 16-р хуралд оролцох болно.  

Орон нутгийн цагаар 4 цаг 40 минутад, Ши Жиньпиний тусгай нисэх онгоц Бухарын олон улсын онгоцны буудалд газардлаа. Ши Жиньпин дарга, түүний гэргий Пэн Ли-Юань нарыг Узбекстаны ерөнхий сайд Ш.Мирзоев, Бухар мужийн дарга нар хүлээн авсан бөгөөд улаан хивсний хоёр талаар хүндэт харуул жагсааж, ёс төртэй угтан авлаа. Ши Жиньпин Узбекстаны ард түмэнд мэндчилгээ сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Ши Жиньпин: Хятад Узбекстан өнө удаан уламжлалт найрамдалтай. Бүр аль эрт 2000 жилийн өмнөөс хоёр орны ард түмэн агуу их торгоны замыг хамт нээж, хоёр орны найрсаг хэлхээ холбоо, харилцан туршлага солилцох түүхийг бий болгосон юм. Одоо, хоёр орон "нэг бүс нэг зам"-ыг хамт бүтээн байгуулах хүрээнд, хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлж, баялаг үр дүнд хүрсэн. Ерөнхийлөгч Каримовтай хоёр орны харилцааны түвшинг дээшлүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцон, хоёр орны сайн сайхны ирээдүйн зураг төслийг хамтаар боловсруулж, хоёр орны харилцан ашигтай хамтын цогц, хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бий болгохыг хүсэж байна. Үүний зэрэгцээ, ШХАБ байгуулагдсан 15 жилийн ойн тэмдэглэлт чуулганд оролцож, талуудтай уг байгууллагын хөгжлийн түүхийг эргэн санаж, хамтын ажиллагааны үр бүтээлээ дүгнэн, "Шанхайн үзэл санаа"-г өндөрт өргөж, уг байгууллагын ирээдүйн зураг төлөвлөгөөг хийхийг хүсэж байна гэж онцолжээ.

Ши Жиньпин дарга Польшид хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлсний дараа Узбекистанд айлчилж байгаа юм. Польшоос мордох үед, Польшийн ерөнхий сайд бөгөөд Хөгжлийн яамны сайд Матеуш Моравиески, ерөнхийлөгчийн ордны тамгын газрын дарга нар онгоцны буудалд очиж, үдэн гаргажээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе