• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бухар хоттой танилцав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-22 09:48:59

Синьхуа Агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 21-нд, Узбекстанд төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Ши Жиньпин Узбекстаны ерөнхий сайд Мирзоевийн хамт "Торгоны замын амьд чулуу" нэртэй түүх соёлын эртний хот Бухарт айлчилжээ.

Үдийн хойно 5 цагт Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нар эртний хоттой танилцжээ. Өдгөө энэ эртний хот соёлын музей болж, эртний ном судрын хуулбар, гар урлагийн бүтээгдэхүүн, эртний мөнгө зоос, эртний цэргийн зэвсэг зэрэг Бухар хотын өнө удаан түүх соёлыг дэлгэн үзүүлж байна.

Дараа нь Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Бухар хотын төв цэцэрлэгт хүрээлэн Саман хааны онгонтой танилцав.

Танилцах явцад Ши Жиньпин барилгын материалын технологи, орон нутгийн зан заншил зэргийн нарийн асууж, Бухар хотын түүх соёлтой танилцсан байна. Тэрээр: Бухар бол эртний торгоны замын сувд эрдэнэ. Өнөөдөр бид тус хоттой танилцах замаар Хятад Узбекстан хоёр орны түүх соёлыг ойлгож, бидний торгоны замын зориг санааг уламжлахад тус болсон бөгөөд хоёр орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлэх, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулсан байна гэжээ.  \Г. Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе