• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин "Angren-Pap" төмөр замын нээлтийн ажиллагаанд оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-23 10:03:55

22-нд, Ташкентэд Хятад улсын дарга Ши Жиньпин, Узбекстаны ерөнхийлөгч Ислам Каримов нар, "Angren-Pap" төмөр замын нүхэн гарцаар тэрэг нэвтэрч байгаа видео сурвалжилгын үйл ажиллагаанд оролцов.

Ши Жиньпин Ташкентийн хурал үзэсгэлэнгийн төвд очих үед, Ислам Каримов, Узбекстаны ерөнхий сайдын 1-р орлогч бөгөөд Сангийн сайд Рустам Азимов нар халуунаар угтсан байна.


Хоёр орны төмөр замын компаний албаны хүн хоёр орны төрийн тэргүүнд галт тэрэг амжилттай нэвтэрсэн талаар мэдүүлэв. Хоёр орны төрийн тэргүүн баяр талархлаа илэрхийлж, тус тус үг хэлэв.

Ши Жиньпин: Камчик нүхэн зам бол Узбекстаны "Angren-Pap" төмөр замын бүтээн байгуулалтын чухал, бэрхшээлтэй барилгын ажил юм. 3 жилийн турш, Хятад Узбекстан хоёр тал сэтгэлээсээ нэгдэж, хянуур үнэнч хамтран ажиллаж, хатуу зоригоор бэрхшээлийг ялан давж, Төв Азийн галт тэрэгний тэргүүний нүхэн замыг амжилттай байгуулав. Энэ нь Хятад Узбекстаны "нэг бүс нэг зам"-ын хамтын бүтээн байгуулалтын чухал үр дүн төдийгүй Хятад Узбекстан хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны чухал шинэ амжилт юм гэжээ.



Ислам Каримов: "Angren-Pap" төмөр замын нүхэн гарцаар тэрэг нэвтэрсэн явдал нь Узбекстаны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн явц дахь томоохон хэрэг юм. Энэ төсөл Узбекстаны ард түмэнд үр өгөөжөө өгөх болно. Узбекстаны ард түмний олон жилийн хүслийг биелүүлэхийн төлөө дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархаж байна гэжээ.

"Angren-Pap" төмөр замын нүхэн гарц бол одоогоор Хятадын аж ахуйн нэгжээс Узбекстанд байгуулсан хамгийн том төсөл юм. "Нэг бүс нэг зам" хамтын бүтээн байгуулалт дахь дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе