• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Туркменстаны ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-23 16:25:27

6-р сарын 23-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ташкентэд Туркменстаны ерөнхийлөгч Бердимухамедовтой уулзав.

Ши Жиньпин: Хятад Туркменстаны харилцааны хөгжлийг Хятадын тал маш чухалчилж, Туркменстаны талтай хамт чармайж, олон салбарын хамтын ажиллагааны түвшинг бүх талаар дээшлүүлж, Хятад Туркменстаны стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.



Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, эрчим хүчний хамтын ажиллагаа бол Хятад Туркменстаны стратегийн түншийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Эрчим хүчний эх баялгийн хамтын ажиллагааг өрнүүлэн өргөжүүлэх нь хоёр орны эдийн засаг нийгмийн хөгжилд ашигтай. Хятадын аж ахуйн нэгж Туркменстанд ажил төрөл эрхлэхийн зэрэгцээ олон нийтийн салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, орон нутгийн иргэдэд ашиг хүртээж байна. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад Туркменистан идэвхтэй оролцон дэмжиж байгаа явдлыг Хятадын тал сайшааж байна. Бүс нутгийн зам харилцааны дэд бүтцийн нөхцлийг сайжруулж, ложистик тээврийн үр ашгийг дорвитой дээшлүүлэхийн төлөө Туркменстаны тал арга хэмжээ авч буйг сайшааж байгаа ба Хятадын аж ахуйн нэгж холбогдох хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг урагшлуулахад бэлэн байна. Туркменстаны талтай хамт хоёр орны үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг судлан өрнүүлж, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг үргэлжлэн хайн судлахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал нийгэм соёлын хамтын ажиллагаагаа нягтруулах ёстой. Дунд бага сургуульд хятад хэлний хичээл оруулах гэж буй Туркменистаны талд баярлаж байна. Хоёр тал хууль хэрэгжилтийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "бурангуй гурван хүчин"-д хатуу цохилт өгч, тус бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамтаар хамгаалах ёстой гэжээ.

Бердимухамедов: Туркменстан Хятадын стратегийн түншийн харилцааны хөгжил нь улс төр, ард иргэдийн бат бэх суурьтай юм. Хоёр орны засгийн газар, парламент, иргэд хоорондын солилцоог нягтруулж, эдийн засаг худалдаа, эрчим хүч, зам харилцаа, ложистик, мэдээ холбоо, дээд технологи, нийгэм соёлын салбар, олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход Туркменстаны тал бэлэн байна. Туркменстаны тал нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй баримталж, Туркменистан хэзээд төвийг сахих бодлого баримталдаг явдлыг Хятадын тал дэмжиж буйд талархаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе