• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Мамнун Хуссейнтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-23 15:46:55

23-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ташкентад Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссейнтэй уулзжээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин: өдгөө Хятад Пакистаны харилцаа эрчтэй хөгжиж, өндөр дээд хэмжээнд байнга харилцаж, ажилч хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэн ахиж, хоёр орон олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт маш сайн зохицон ажиллаж байна. Энэ онд Хятад Пакистаны дипломат харилцаа тогтоосны 65жилийн ой тохиож байна. Хоёр тал энэхүү боломжийг ашиглан, өндөр дээд хэмжээний харилцаагаа хэвээр хадгалж, Хятад Пакистаны найрамдлыг ажилч хэрэгч хамтын ажиллагааны хөдөлгүүр хүчин болгоно. Ажлч хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын байгуулалтыг ахиулж, зам харилцааны дэд бүтцийн байгуулалт, эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн ахицыг түргэтгэж, эдийн засгийн хонгилын иргэдийн амьжиргааны төслүүдийг тогтвортой эрчтэй ахиулна. Эдийн засаг, худалдаа, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Пакистаны ямар ч нөхцөлд хэвээр хөгжих стратегийн түншийн харилцааны агуулгаа тасралтгүй баяжуулна гэж онцолжээ.

Мамнун Хуссейн:Пакистан Хятадын найрамдал Пакистанчуудын сэтгэлд хоногшиж, хоёр орон нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарч буй том чухал асуудалд харилцан дэмжилцсээр ирсэн. Тайвань, Түвд, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх Хятадын талын зарчимт байр суурийг Пакистан эрс дэмжиж байна. Эдийн засгийн хөгжил ялангуяа Пакистан Хятадын эдийн засгийн хонгилын байгуулалт, дэд бүтцийн байгуулалт, террирозмын эсрэг тэмцэл, аюулгүй байдал зэрэг салбар, НҮБ, ШХАБ зэрэг олон талт үйл хэрэгт Пакистан Хятадын талтай үргэлжлэн нягт хамтран ажиллана гэж илэрхийлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе