Хятадын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүй-лай 22-нд Ташкент дахь Хятадын төлөөлөгчдийн хэвлэл мэдээллийн төвд Ши Жиньпин даргын Узбекстанд хийсэн айлчлалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж, айлчлалын холбогдох байдлын талаар танилцуулсан байна.
Ши Жиньпин даргын айлчлалын үр дүнг Ли Хүй-лай 4 талаар танилцуулав. Энэ нь тухайлбал: Нэгд, Хятад Узбекстаны харилцаа стратегийн түвшинд дэвшин шат өгссөн. Хоёрт, Хятад Укбекстаны ажилч хэрэгч хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг тогтоосон. Гуравд, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг ахиулах чухал зорилтыг дэвшүүлсэн. Дөрөвд, Хятад Узбекстаны стратегийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны түвшнийг өндөржүүлсэн зэрэг эдгээр болно.