![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
22-нд Ташкентад, Хятад улсын дарга Ши Жиньпин Узбекстаны УИХ-ын Хууль Тогтоох Зөвлөлд илтгэл тавьсныг тус орны парламентын гишүүд өндрөөр үнэлжээ.
Ши Жиньпин илтгэлдээ, Хятад Узбекстан хоёр орны харилцааны хөгжил, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг улам дээд түвшин, өргөн хүрээнд хөгжүүлэх шинэ санаачилга гаргажээ. Узбекстаны УИХ-ын Хууль Тогтоох Зөвлөлийн аж үйлдвэр, барилга, худалдааны газрын ажилтан Зумамулатова Ши Жиньпиний илтгэлийг үнэлж хэлэхдээ: Дэлхийн их гүрний нэг Хятад улс дэлхий дахины улс төр, эдийн засаг зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр би энд Хятад улсын дарга Ши Жиньпиний илтгэлийг сонссондоо маш баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагаа бол үнэндээ хоёр ард түмний найрамдалт харилцаа, мөн хоёр орны стратегийн түншийн харилцааны хурдтай хөгжлийг харуулж байгаа юм. Хоёр орны найрамдалт харилцаа улам бат бэх болно гэдэгт илтгэл дүүрэн байна гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |