• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Цахиагийн Элбэгдорж нар уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-23 16:44:21

23-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ташкентад Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзав.

Ши Жиньпин, өдгөө Хятад Монгол хоёр орны харилцаа нягтран, хурдтай хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрлээ. Хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтуудаа нухацтай хэрэгжүүлэн, иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд хөгжүүлэх ёстой. Мөн Торгоны замын эдийн засгийн бүс болон "Тал нутгийн зам"-ыг холбох стратегийн санаачилгыг бодитоор хэрэгжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, 2020 он гэхэд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхээр хичээн ажиллах ёстой гэлээ.

Цахиагийн Элбэгдорж: Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжилд Монголын тал сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд Хятад улс олон жилээр тусалсаар байгаад баярлан талархаж байна. Монгол улс БНХАУ-тай олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны хилийн боомтын байгуулалт, хилийн зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе