БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 22-ны үдээс хойш Узбекстаны Дээд хурлын Хууль тогтоох хороонд "Хамтаар торгоны замын шинэ цэцэглэлтийг бүтээе" гарчигтай чухал илтгэл тавьсан байна. Ши Жиньпин даргын илтгэл нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг урагшлуулахаар барахгүй, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг улам өндөр төвшин, улам өргөн цар хүрээнд хөгжүүлэхээр дамжин бүхий л бүс нутгийн хамтын хөгжилд хүч сэлбэх болно гэж Узбекстан Хятад хоёр орны судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд үзсэн байна.