• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол, Оросын тэргүүн нарын 3 дахь уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-24 10:40:08

23-нд Ташкентад Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч Путин, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Хятад, Монгол, Оросын тэргүүн нарын 3 дахь уулзалтыг зохион явууллаа. Уулзалтыг Ши Жиньпин даргалан явуулжээ.

Ши Жиньпин: Хятад, Монгол, Орос гурван талын эдийн засаг худалдаа, хүмүүнлэг, транзит тээвэр, аялал жуулчлал, спорт зэрэг салбарт нааштай ахиц гаргасан. Гурван талын хамтын ажиллагаанд Хятадын тал сэтгэл хангалуун байна. Бид Хятадын санаачилсан Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт, Оросын талын хөгжүүлж буй Европ Азийг холбосон зам тээврийн байгуулалт, Монголын талын "Талын зам" санаачилгыг харилцан холбож, гурван орны бүх талын хамтын ажиллагааг үргэлжлэн идэвхтэй ахиулна гэж онцоллоо.  Гурван тал "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг сайтар хэрэгжүүлж, зам тээврийн дэд бүтцээр холбогдох, боомтын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалт, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг, экологийн хамгаалалт зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, томоохон төслүүд хэрэгжүүлэн, гурван орны эдийн засгийн хонгилын байгуулалтыг үе шатны чанартай үр дүнд хүргэхийг Ши Жиньпин дарга онцолжээ.

Путин: Орос, Хятад, Монгол гурван улс эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай үндэс суурьтай найрсаг хөршүүд юм. Гурван орны тохиролцсон хамтын ажиллагааны нийтлэг ойлголтын дагуу, Хятад, Монголтой хамт зам тээвэр, дэд бүтцийн байгуулалт, хилийн боомтын гар гүйцэтгэлийг хялбарчлах, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын үйл явцыг ахиулахад бэлэн байна. Тэрчлэн гурван орны хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхэд Орос улс бэлэн байна гэж онцолжээ.

Ц.Элбэгдорж: Монгол, Хятад, Оросын тохиролцсон эдийн засгийн хонгил байгуулах төлөвлөгөөний хөтөлбөр маш чухал ач холбогдолтой. Монголын тал Хятад, Оростой хамт, зам тээврийн дэд бүтцийн байгуулалтыг ахиулж, хилийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятад, Оростой хөдөө аж ахуй, гамшгаас авран туслах зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.  Уулзалтын дараа, гурван орны тэргүүн "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөр", "БНХАУ-ын гаалийн ерөнхий газар, Монголын гаалийн ерөнхий газар, татварын ерөнхий газар, ОХУ-ын гаалийн ерөнхий газрын бараа бүтээгдэхүүний гаалийн хяналт шалгалтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр" зэрэг хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ажиллагаанд оролцжээ.  \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе