|
|
||
6-р сарын 23-нд хотын иргэдийн терроризмын эсрэг аюулгүй байдлын ухамсрыг дээшлүүлэх зорилготой Бээжин хотын терроризмын эсрэг сурталчилгааны долоо хоногийг эхлүүлэх ёслолыг Фэнтэй дүүрэгт үйлджээ.
Бээжин хотын нийгмийг аюулаас хамгаалах газрын даргын орлогч Чэн Сыюань. Одоо манай улсын дотоодын байдал ерөнхийдөө тогтвортой байна. Гэвч улсын дотоод гадаадын олон хүчин зүйлийн нөлөөгөөр террорист гэмт хэрэг байн байн гарч байна. Энэ хүнд байдалд чиглүүлэн бид "хүн бүр терроризмыг эсэргүүцэх ажиллагаанд оролцон нийслэл хотын амар амгалан байдлыг хамт байгуулах" уриан дор болж байгаа бөгөөд терроризмын эсрэг сурталчилгааны ажиллагаа зохиож байгаа нь терроризмыг хүмүүст гүнзгий таниулж, түүнтэй тэмцэх дайнд ялалт байгуулан нийслэлийн нийгмийн эв зохицонгуй тогтвортой байдлыг бүх хүчээр хамгаалахын төлөө юм гэжээ.
Тэрээр: Өнөөдрийн эхлэлтийн ёслолын дараа террорист ажиллагааны эсрэг гол салбарт зам тээвэр, аялал жуулчлал, аюулгүйн үйлдвэрлэл, шуудан холбоо зэргээр гол сэдэв болгосон ажиллагаа өрнүүлэх болно. Идэвхтэй оролцон хотын иргэдийг терроризмын эсрэг ажиллагаанд улам олноор оролцуулахыг хүсэж байна гэжээ.
\Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |