• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Модитай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-24 10:39:58

23-нд Ташкентад Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитай уулзлаа.

Ши Жиньпин: Эдүгээ, Хятад Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа ерөнхий сайд Моди бид хоёрын хамт тогтоосон чиг хандлагын дагуу хурдтай хөгжиж байна. Ерөнхийлөгч Пранаб Кумар Мукерджи өнгөрсөн сард Хятадад айлчлах үеэр, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх талаар бид чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Энэтхэгийн талтай хамт хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тогтооход Хятад улс бэлэн байна. Хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, оршиж буй санал зөрөлдөөнөөс илүү байна. Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, худалдаа, төмөр зам, аж үйлдвэрийн парк, цахилгаан эрчим хүч, мэдээллийн технологи, эрчим хүч хэмнэсэн байгаль орчинг байгуулах зэрэг салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхэд бэлэн байна. Тэрчлэн ерөнхий сайд Моди 9-р сард болох Их Хорийн удирдагчдын Ханжөүгийн дээд уулзалтад оролцохыг Хятадын тал хүсэж байна. Миний бие 10-р сард Энэтхэгт очиж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохыг хүсэж байна гэж онцоллоо.



Нарендра Моди: Энэтхэг Хятад уламжлалт найрамдалтай. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа сайн хөгжиж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтууд эрчтэй хэрэгжиж байна. Хятадын талтай олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх хэлхээ холбоо, зөвшилцлөө гүнзгийрүүлж, хоёр орон хоорондын холбогдох асуудлыг эв зүйтэй зохицуулахад Энэтхэг бэлэн байна. Энэтхэг ШХАБ-д элсэн ороход дэмжлэг үзүүлсэн Хятад улсад баярлаж байна гэж онцоллоо.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе