• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Путин нар уулзав

CRI       (GMT+08:00) 2016-06-24 10:51:56

23-нд Ташкентад Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзав.

Ши Жиньпин: "Хятад, Оросын найрсаг хөршийн найрамдал хамтын ажиллагааны гэрээ"-г үзэглэсний 15 жилийн ой, Хятад, Орос стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ үед ерөнхийлөгч Путин Хятадад төрийн айлчлал хийх гэж буй нь чухал ач холбогдолтой юм. Хятад улс ОХУ-тай хамтдаа нийтлэг ойлголтод хүрсэн нөхөрсөг үзлийг баримталж, хоёр орны улс төр, стратегийн харилцан итгэлцлийг түргэтгэн, хоёр орны хөгжлийн стратегийг холбох, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Евро-Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалттай холбох ажлыг эрчимжүүлэн, олон улс бүс нутгийн чухал асуудлаар нягт харилцаатай байхад бэлэн байна гэлээ.

Ши Жиньпин: Хятад улс Оростой хамтран ШХАБ-ын тогтвортой, эрүүл хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. ШХАБ-ын гишүүн орнууд хэлцлээр дамжин зөрчил маргааныг зохицуулах, ШХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэлээ.

Путин юуны өмнө Хятадын Жянсү мужид хар салхины улмаас хүний амь нас, эд хөрөнгийн хохирол болсонд эмгэнэл илэрхийлж, Орос Хятад харилцан ойлголцсон, харилцан туслалцах харилцаатай байх нь юу юунаас илүү чухал гэдгийг онцлов. Тэрээр, миний бие БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Ши Жиньпин дарга тантай санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна гэлээ.

Путин: ШХАБ-ын хүрээнд Евро-Азийн эдийн засгийн холбоо болон "Нэг бүс нэг зам" санаачилгыг холбож хамтарч ажиллах саналыг дэмжиж байна. Шинээр элссэн гишүүн орнууд ШХАБ-ын олон улсын үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэлээ. \Н.Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе