![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
24-нд Ташкентад Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзав.
Ши Жиньпин: Хятад Казахстан тал бүрийн стратегийн түншийн харилцаа тогтоосон 5 жилийн турш хоёр талын хамтын ажиллагаанд түргэн хөгжлийн сайн сайхан хандлага гарч, баялаг үр дүнд хүрлээ. Хятад Казахстан жинхэнэ утгын ашиг сонирхлын хамтын цогц, амь насны хамтын цогц болсон байна. Казахстантай талтай хамт хичээж, хоёр талын хамтын ажиллагааг улам өндөр шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна. Хоёр орон дээд давхаргын хэлхээ холбоогоо улам нягтруулж, харилцан сонирхож буй чухал асуудлаар харилцан дэмжиж, стратегийн өндөрлөг, алс хэтийн хараанаас хамтын ажиллагаагаа төлөвлөх хэрэгтэй. Хоёр тал Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт, "гэрэлт зам"-ын шинэ эдийн засгийн бодлогыг уялдуулж, Хятад Казахстаны хамт бий болгосон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг бүрэн ашиглаж, холбогдох аж үйлдвэрийн төслийг эртхэн хэрэгжүүлж, хөдөө аж ахуй, эрчим хүч, орон нутаг, хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах зэрэг салбар дахь хамтын ажиллагааг ахиулах хэрэгтэй гэжээ. Хятадын тал Казахстаны талд туслан ирэх онд "Хятадын аялал жуулчлалын" жилийн ажиллагааг сайтар хийхийг дэмжих болно гэжээ.
Назарбаев: ХКН байгуулагдсан 95 жилийн ойн баярт халуун баяр хүргэжээ. Тэрээр: Хятадтай сайн хөршийн харилцан итгэлцсэн найрсаг харилцаа хөгжүүлэх нь Казахстаны дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Хятадын талын Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах санаачилгыг Казахстаны тал дэмжиж, энэхүү санаачилгыг "Гэрэлт зам" шинэ эдийн засгийн бодлоготой уялдуулан хөгжүүлж, хоёр орны авто машин, химийн аж үйлдвэр зэрэг аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төслийг эртхэн эхлүүлж, худалдаа, хөдөө аж ахуй, ложистик, дэд бүтцийн тоног төхөөрөмж, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |