• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Александр Лукашенко нар уулзав

CRI       (GMT+08:00) 2016-06-24 16:34:45

24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ташкентад Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзав.

Ши Жиньпин: Өдгөө Хятад Беларусийн харилцаа хурдтай хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа бүх талаар ахиж, бие биеийн анхаарал тавьж буй ашиг сонирхлын гол асуудлаар харилцан дэмжиж байгааг онцоллоо.

Ши Жиньпин: Хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хоёр тал нухацтай хэрэгжүүлж, хамтын ажиллагааны төслүүдээ тогтвортой ахиулах ёстой. Мөн хамтын ажиллагааны том төслийн хэрэгжилтийг гүнзгийрүүлж, үүгээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү эдийн засаг, орон нутгийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад түлхэц өгөх ёстой. Нийгэм соёлын харилцааг эрчимжүүлэн, хоёр талын харилцаа, олон салбарын хамтын ажиллагааны хөгжлийг бататгах ёстой гэжээ.

Александр Лукашенко, Беларусь улс Хятадтай худалдаа, эдийн засаг, орон нутгуудын харилцаа, дээд технологийн хамтын ажиллагаагаа нягтруулж, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтад идэвхтэй оролцон, хоёр орны аж үйлдвэрийн хүрээлэнг "Нэг бүс нэг зам"-ын бэлэг тэмдгийн шинжтэй төсөл болгон бүтээн байгуулахыг хүсэж байна. Беларусь улс ШХАБ-ын хүрээнд Хятад улстай хамтын ажиллагаа эрчимжүүлэхийг зорьж байна гэжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе