• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Гэннянь хөгжиж буй орнуудын гол хэвлэлийн хэрэгслүүдийн сайдын хэмжээний семинарт оролцогсодтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-24 19:53:01

Хятадын Олон Улсын Радиогийн захирал Ван Гэннянь 24-ний өдөр Бээжинд "2016 оны Хөгжиж буй орнуудын гол хэвлэлийн хэрэгслүүдийн сайдын хэмжээний семинар"-т оролцож байгаа улс орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, тэнд хандан Хятадын Олон Улсын Радиогийн ажил үйлсийн хөгжлийн байдал, тэр тусмаа хэвлэлийн дижитал чиглэлийн хөгжил болон олон төрийн хэвлэлийн хэрэгслийн зохицолтой хөгжлийн тухай танилцуулсан байна.

"2016 оны Хөгжиж буй орнуудын гол хэвлэлийн хэрэгслүүдийн сайдын хэмжээний семинар"-ыг Хятадын Сонин хэвлэл радио кино телевизийн үндэсний газар болон Хятадын Худалдааны яам хамтран 6-р сарын 20-29-ний өдрүүдэд Бээжинд зохион байгуулж байгаа бөгөөд Хятад улс болон бусад хөгжиж буй орнуудын радио телевизийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе