• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Атамбаевтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-24 20:20:44

Хятад улсын дарга Ши Жиньпин 24-ний өдөр Ташкентад Киргизийн ерөнхийлөгч Атамбаевтай уулзжээ.

Ши Жиньпин: Хятад Киргиз стратегийн түншийн харилцаа тогтоосон 3 жилийн турш улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоож, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр нягт хэлхээ холбоотой байж, харилцан дэмжсээр ирлээ. Киргизийн талтай хамтаар олно салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөж, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд Хятад улс бэлэн. Киргизийн тал өөрийн орныхоо байдалд тулгуурлаж сонгосон хөгжлийн замнал болон үндэснийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар гаргасан хүчин чармайлтыг Хятадын тал бүрэн дэмжих болно. Хоёр талаараа "нэг бүс нэг зам"-ын маршрутыг боловсруулах ажлаа түргэтгэж, үйлдвэрлэлийн хүчин, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны эдийн засгийн харилцан нөхөх давуу талыг гүйцэд бадруулж, хоёр талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн нааштай чиг хандлагыг баримтлах хэрэгтэй. Түүнчлэн Хятад-Киргиз-Узбекистан чиглэлийн төмөр зам, Бишкек Дулааны цахилгаан станцын өөрчлөлт, Бишкек хотын зам харилцааны сүлжээний өөрчлөлт, хөдөө аж ахуйн усжуулалтын системийн өөрчлөлт зэрэг төслийг түргэтгэж, хоёр ард түмэнд хамтын ажиллагааны үр өгөөжийг эртхэн эдлүүлэх ёстой гэжээ.

Атамбаев: Киргиз Хятад бол ах дүүгийн харилцаатай улс орон. Хоёр орны найрамдал ямар ч харш саадгүй. Тайвань, Шиньжянь зэрэг Хятад улсын амин чухал ашиг сонирхлоо Киргизийн тал Хятад улсын байр суурийг хэлбэрэлтгүй дэмжинэ. Үүний зэрэгцээ, Хятад улс Киргизийн дэд бүтцийн байгуулалтад идэвхтэй оролцохыг урьж байна. Хятад улстай аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризм, хэт даврагчид болон хагалан бутаргагчдад тууштай цохилт өгөхөд Киргизийн тал бэлэн гэжээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе