• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чан Жэн 7 зөөгч пуужинг хөөргөх бэлтгэл ажил дуусав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-25 16:09:39
Хоргүй, бохирдолгүй шингэн хүчилтөрөгчийн керосин шатхуунтай Хятадын шинэ үеийн дунд оврын Чан Жэн 7 зөөгч пуужинг хөөргөх цаг эцсийн шатандаа орлоо, Үүнд холбогдуулан дагуул хөөргөх төвийн хариуцлагатан Жан Жэ сурвалжлагчдад хэлэхдээ, 1000 шоо метр шингэн хүчилтөрөгч, 600 шоо метр керосинг бүрэн бэлэн болгосон гэжээ.

Чан Жэн 7 зөөгч пуужинг 22-нд тогтсон хөөргөх станцын цамхагт хүргэсний дараа, багийнхан холболтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 23-ны өдөр дамжуулах хоолойг сольсон юм. Хоолойг солих нь шингэн хүчилтөрөгч хоолой доторх агаар, чийг, бусад хольцтой зүйлийг шахаж гаргах зорилготой. Хоолойг солих ажлыг дуусгасны дараа, загварт шинжилгээ хийсэнд, үр дүн бүрмөсөн стандартад нийцэж байна гэж Жөн Жэ гэллээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе