• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Путинтэй хэлэлцээ хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-26 15:59:14

25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын Их Хурлын Танхимд ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийв. Стратегийн хамтын ажиллагааны үзэл санаа, үеийн үед найрсаг байх ойлголтыг баримталж, харилцан дэмжлэгээ эрчимжүүлж, улс төр, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, Хятад, Оросын стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэхээр хэлбэрэлтгүй хичээн зүтгэнэ хэмээн хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрөв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли хэлэлцээнд байлцав.



Ши Жиньпин: Сүүлийн жилүүдэд, Хятад, Оросын дээд давхарга нягт хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, дээд давхаргын зураг төлөвлөгөө хийх, удирдан дагуулах чухал үүргээ биелүүлж, Хятад, Оросын стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг дээд түвшинд урагшлахыг хэвээр хадгалж, олон улс болон бүс нутгийн байдал эрүүлээр хөгжихөд зөв энерги сэлбэсэн байна. "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсан 15 жилийн ой Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож, стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа Хятад, Оросын харилцааны стратегийн шинж чанарыг тогтоож, гэрээ нь хоёр орны үеийн үед найрсаг байх ойлголтыг тогтоов. Хоёр талын байгуулсан стратегийн хоёр чухал бодлого нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолтой нийцэж, цаг эриний хөгжлийн урсгалтай нийцэв гэжээ.



Путин: Орос, Хятад хоёр орны тэргүүн нар байнгын харилцаа холбоогоо хэвээр хадгалж байгаа нь хоёр орны стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаанд ашигтай юм. Одоо Орос, Хятадын бүх талын харилцаа хурдтай хөгжиж, хоёр орны засгийн газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааны механизм өндөр үр ашиг, баялаг үр дүнтэй ажиллаж, хоёр талын өргөн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд, Хятадын талтай өөр өөрийн гол ашиг сонирхол, анхаарч буй чухал асуудлаар харилцан ойлголцож, дэмжихэд Оросын тал бэлэн байна. Хоёр талын худалдаа, эрчим хүч, дээд технологи, аюулгүй байдал, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Европ Азийн эдийн засгийн холбоо хийгээд Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг Оросын тал сайшааж байна. Орос, Хятад хоёр орон олон улсын үйл хэргийг зохицуулах явц дахь байр суурь ойролцоо, хоёр тал нягт уялдаа холбоогоо хэвээр хадгалах нь маш чухал юм гэжээ.

Хоёр тал хамтаар анхаарч буй олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.

Хоёр талын холбогдох хамтын ажиллагааны комиссын ажлын мэдүүлгийг Хоёр орны тэргүүн хамтдаа сонсов.

Ши Жиньпин, Путинтэй хамт сэтгүүлчидтэй уулзав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе