• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Путинд бараалхав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-26 16:00:14
25-нд, БээжиндТөрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Хятадад төрийн айлчлал хийж буй ОХУ-ын ерөнхийлөгч Путинд бараалхав. Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли уулзалтад оролцов.

Хятад, Оросын өнөөгийн харилцаа, олон салбарын хамтын ажиллагааны ахицыг Ли Кэчян идэвхтэй үнэлэв. Тэрээр: Он гарснаас хойш, Ши Жиньпин дарга, ноён ерөнхийлөгч тантай олон удаа уулзаж, Хятад Оросын харилцаа бүх талаар гүнзгийрэн хөгжихийг хүчтэй урагшлуулав. "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсны 15 жилийн ой, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож, хоёр орны харилцааны хөгжилд шинэ боломж тохиож байна. Оросын талтай улс төрийн харилцан итгэлцлээ үргэлжлэн гүнзгийрүүлж, олон салбарын бодит хамтын ажиллагаагаа урагшлуулж, орон нутаг болон иргэд хоорондын найрсаг харилцааг ахиулж, Хятад, Оросын найрамдлын шинэ хуудсыг бичиглэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Путин: Орос, Хятадын стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа тал бүрээр дорвитой өрнөж, хурдтай хөгжиж, гэгээн саруул ирээдүйтэй байна. Хятад улс бол ОХУ-ын худалдааны хамтын ажиллагааны хамгийн том түнш юм. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны суурь өдөр ирэх тусам бэхжиж байна. Европ Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалт, Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдуулан хамтран ажиллаж, цаг алдалгүй үр дүнд хүрэхийн төлөө хичээн зүтгэнэ. Харилцан хөнгөлөлтэй, харилцан ашигтай зарчмын дагуу, үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж, нефть, байгалийн хий, цөмийн эрчим хүч, нүүрс, цахилгаан эрчим хүч, сансар судлал, зам харилцааны дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны орон нутаг хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжиж, Орос, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чанар, тоо хэмжээг дээшлүүлэхийг хамтдаа урагшлуулахад Оросын тал бэлэн байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе