• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мансууруулах бодистой холбоотой нийт 113 мянган гэмт хэргийг илрүүлжээ

CRI       (GMT+08:00) 2016-06-26 15:53:00

Өнгөрсөн нэг жилд Хятад улсад мансууруулах бодистой холбоотой нийт 113 мянган гэмт хэргийг шалган тодруулж, муж дамнасан 1000 гаруй томоохон хэргийг илрүүлэн 134 мянган сэжигтнийг баривчилсан байна гэж Мансууруулах бодисыг хориглох үндэсний комисс "6-р сарын 26"-ны Мансууруулах бодисын эсрэг олон улсын 29 дэх өдөрлөг болох үеэр мэдэгдсэн байна.

Эх сурвалжаас үзвэл, 1 жилийн турш, олон газар, олон салбар "100 хотод мансууруулах бодисын эсрэг ажиллагаа", "интернетийн сүлжээгээр дамжин хийж байгаа мансууруулах бодисыг хориглох ажиллагаа" зэргийг зохион байгуулж, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу цохилт өгсөн байна.

Одоо бүх Хятадад мужийн шатны мансууруулах бодисыг хориглох сурган хүмүүжлийн газар 36-г байгуулаад байгаа бөгөөд бүх Хятадын сургуулиудын 90-ээс дээш хувьд мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх сургалт явуулж, 121 сая сурагчдад тусгай боловсрол хүртээсэн байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе