• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Раул Кастрогийн тусгай элчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-27 15:15:13

27-нд Бээжинд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин, Кубын Коммунист намын төв хорооны нарийн бичгийн тэргүүн дарга Раул Кастрогийн тусгай элч, төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн дэд дарга Салвадор Валдес Месатай уулзав.

Кубын Коммунист Намын 7-р их хурал амжилттай хуралдаж, намын шинэ ээлжийн удирдлагуудыг сонгосон явдалд баяр хүргэж, Фидел Алежандро Кастро, Раул Кастро нарт мэндчилгээ хүргүүлсэн байна. Ши Жиньпин: Кубын хувьсгал ялалт байгуулсан 50 гаруй жилийн турш олсон амжилтын төлөө бид баярлаж байна. Нарийн бичгийн тэргүүн дарга Раул Кастро тэргүүтэй ККН-ын төв хорооны удирдлага дор, Кубын ард түмэн социализмын хувьсгал, бүтээн байгуулалтын салбарт улам их амжилт олно гэдэгт итгэж байна гэжээ.



Ши Жиньпин: Хятад, Куба дипломат харилцаа тогтоосон 50 гаруй жилийн турш, Хятад Кубын харилцаа олон улсын өөрчлөлт хувьслын шалгалтыг давж гарсан юм. Бид КН-аар удирдуулсан социализмын улс оронтой хамт байж, зориг санаа нэгтэйгээр хамт урагшилж, сэтгэл санаа харилцан уялдах болно. Миний бие, дарга Раул Кастротой хамт, Хятад Кубын харилцааны шинэ зураг төслийг төлөвлөсөн юм. Хоёр тал үнэнч нөхөрлөлөө хэлбэрэлтгүй гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамт амжилтад хүрэх хамтын ажиллагааг хэлбэрэлтгүй өрнүүлж, өөрчлөлт хөгжлийн хэлбэрэлтгүй түнш байж, Хятад Кубын харилцааны дээд түвшний эргэлтийг идэвхтэй удирдан дагуулахыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе