• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН Хятадыг улам хүчирхэг гүрэн болгохын төлөө удирдан жолоодох болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-27 11:08:30
Доктор Роберт Л Кулн бол дэлхийн нэрт хятад судлаач, эрдэмтэн, хөрөнгө орлуулалтын мэргэжилтэн, зохиолч, сэтгүүлч хүн юм. Тэрээр Хятад улстай танилцсан 30 шахам жилийн турш Хятад улс ХКН-ын удирдлагаар тасралтгүй хөгжин хүчирхэгжсэнийг гүнзгий ойлгосон байна. Тэрээр ХКН цаг үетэйгээ зэрэг урагшилж, өөрийгөө тасралтгүй боловсронгуй болгож, Хятадыг улам хүчирхэг гүрэн болгохын төлөө удирдан жолоодож, олон улсын үйл хэрэгт улам их үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэл дүүрэн байдаг юм байна.

ХКН 1921 онд анх байгуулагдах үед Хятад улс дэлхийн дөрвөн том эртний соёл иргэншилтэй улсын нэг байсан боловч гадаад дотоодын аюулд учирч байсан юм. ХКН цэргийн эрхтний үймээн самуун, Японыг эсэргүүцэх дайн зэргийн хатуу шалгалтыг даван туулж, тасралтгүй хүчирхэгжиж, засгийн эрхэнд гарч, шинэ Хятад улсыг байгуулан, дэлхийн хамгийн олон хүн амаар хүн төрөлхтний гайхамшгуудыг бүтээлгэсэн юм гэжээ. Үг---2

Тэрээр: ХКН-ын хамгийн илэрхий амжилт бол хэдэн арван жилийн өмнө ядуу хоцрогдсон, дэлхийн ертөнцөөс хаягдах шахсан орныг дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болгон хөгжүүлж, өнөөгийн дэлхийн үйл хэрэг болгон Хятадын оролцоотой болгож, олон улсын үйл хэрэг болгонд Хятад улс дутагдахын аргагүй болгосон нь маш их өөрчлөлт юм гэжээ.

Доктор Роберт Л Кулн ХКН-ын удирдсан өөрчлөлт хийж нээлттэй байлгасан бодлогыг өндрөөр үнэлжээ. Энэ өөрчлөлт богино хугацаанд асах их эд баялаг бүтээснээр барахгүй, 6 сая хүнийг ядуурлаас ангижруулж дунд зэргийн чинээлэг амьдралд хүргэсэн нь хүн төрөлхтний гайхамшиг мөн гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе