• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс иргэний цуврал хууль боловсруулах анхны алхмаа хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-27 17:24:05
27-нд Хятадын хууль тогтоох байгууллага- БХАТИХ-ын байнгын хороо иргэний хуулийн ерөнхий дүрмийн төслийг хянан хэлэлцэж эхэллээ. Энэ нь ХКН-ын 18 дахь удаагаа сонгогдсон төв хорооны 4-р бүгд хурлаас дэвшүүлсэн иргэний цуврал хууль боловсруулах ажил чухал чанартай анхны алхмаа хийснийг харуулж байгаа юм. Эрдэмтэн судлаачдад улс орны хөгжил иргэдийн амьжиргаанд холбогдсон язгуур хууль гэгдэж буй иргэдийн тухай цуврал хууль нь ямар ач холбогдолтой, тэр нь иргэдийн амьдралтай ямар холбоотой, иргэдийн цуврал хууль боловсруулах цаг үеийн онцлог нь юу болох талаар та бүхэндээ мэдээлэл хүргэе.

27-ны үдээс хойш БХАТИХ-ын байнгын хорооны ээлжит хурал Бээжинд нээгдэж, иргэдийн хуулийн ерөнхий дүрмийг хянан хэлэлцэх тухай асуудал гаднынхны анхаарлыг татаж байна. Энэ бол Хятад улс иргэдийн цуврал хууль тогтоох тухай 5 дахь удаагийн хүчин чармайлт болно. Үүнээс өмнө энэ ажлыг 4 удаа эхлүүлсэн боловч нөхцөл бүрдээгүйн удиаас амжилтад хүрээгүй юм. 2014 онд өв залгамжлах хууль, гэрээний тухай хууль, эд хөрөнгөний эрхийн тухай хууль, эрхэнд халдсан хариуцлагын хууль зэрэг иргэний хэрэгтэй холбоотой хуулиуд тасралтгүй боловсронгуй болохын хэрээр ХКН-ын 18 дахь удаагаа сонгогдсон төв хорооны 4-р бүгд хурал иргэний цуврал хууль боловсруулахаар дэвшүүлсэн юм. БХАТИХ-ын байнгын хорооны хууль зүйн ажлын хорооны эрхлэгч Ли Шиши энэ ажил ихээхэн ач холбогдолтой гэж үзлээ.

Тэрээр: "Иргэний хуулийг найруулан боловсруулах нь үндэсний засаг захиргааны систем, засаг захиргааны чадавхыг орчин үеийн болгохыг биелүүлэх чухал арга барил юм. Иргэний хууль нь нийгмийн амьдралын бүрэн толь бичиг хэмээгддэг. Иргэний хуулийн эмгэтгэл бол үндэстнүүдийн үзэл санаа, цаг үеийн үзэл санааны хуульчилсан хэлбэр юм. Иргэний хууль болон үндэсний бусад салбарын хууль дүрэмтэй хамт үндэсний засаг захиргааны системийг тулж байдаг юм. Хуулийн эмгэтгэлийг найруулан боловсруулах замаар Хятадын иргэний хууль дүрмийг улам боловсронгуй болгож, үндэсний засаг захиргааны чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм" гэжээ.

Үнэн хэрэгтээ, "нийгмийн амьдралын бүрэн толь бичиг" хэмээгдсэн иргэний хуулийн эмгэтгэл нь хүн бүрийн амьдралын бүх явцтай нягт холбоотой юм. Иргэний хуулийн мэргэжилтнүүд үзэхдээ, иргэний хуулийн эмхэтгэл бол хүний насан туршийн бүх үйл ажиллагааны ерөнхий дүрэм юм. Түүнд юуг хийж болох, юуг хийж үл болох талаар тогтоосон байдаг. Ажил, хөрөнгө оруулалт, санхүүгийн гүйлгээ хийх, гадагш аялан зугаацах, гэр бүл болох, хүүхэд үрчлэх, аав ээжээ асран тэтгэх...гээд эдгээр бүхнийг иргэний хуульд дүрэмлэн тогтоосон байдаг. Хятадын иргэний хууль зүйн судалгааны нийгэмлэгийн байнгын дэд дарга Сүн Шяньжүн жишээлж хэлэхдээ, эгэл иргэдийн нэг хоног буюу өглөөнөөс орой болтол бараг бүгд иргэний хуультай холбогддог юм гэжээ.

"Тэр нь ардын амьдралтай салшгүй холбоотой байдаг. Тухайлбал, өглөө болгон бид ажил руугаа нийтийн автобусанд сууж явах үед олон нийтийн тээврийн компанитай хууль эрх зүйн харилцаа үүсдэг. Өдрийн цайгаа хаана уух вэ гэдгээс шалтгаалан тухайн гуанзтай хууль эрх зүйн харилцаа үүсэхээс гадна хүнсний аюулгүй байдал зэрэг хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Орой ажлаа тараад гэртээ харивал танд эхнэр хүүхдүүд хоорондын хуулийн харьцаа үүснэ. Өөрөөр хэлбэл, бүхий л эд хөрөнгө, хувь хүний харилцаа зэрэг нь үндсэндээ иргэний хуулийн хүрээнд хамрагдах юм."

Мөн өдөр Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороонд дэвшүүлсэн иргэний хуулийн төслийн ерөнхий заалтад, иргэний хууль нь ерөнхий зүйл, гэрээ, эд хөрөнгө, эрхэнд халдсан хариуцлага, гэрлэлт ба гэр бүл, өв залгамжлах зэрэг олон талын агуулгыг багтаана гэж тодорхойлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе