![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 26-ны орой Тяньжинд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Швабтай уулзжээ.
Ли Кэчян: Давосын зуны чуулга уулзалтыг зохион байгуулсан 10 жилийн турш, Хятад болон гадаадын солилцоо хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ удаагийн чуулга уулзалт "4 дэх үеийн аж үйлдвэрийн хувьсгал-өөрчлөлтийн хүчин" уриан дор болж, шинэ ээлжийн шинжлэх ухаан техникийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн урсгалыг дагаж, олон орны эдийн засгийн бүтцээ өөрчилж шат өгсүүлэхэд ашигтай юм гэжээ.
Ли Кэчян: Одоо дэлхийн олон орны эдийн засаг харилцан түшилцэж, аль нэг орон дан ганцаараа байж чадахгүй болсон. Нэг улс нэг бүсэд тогтворгүй байдал, тогтворгүй хүчин зүйл нэмэгдвэл "эрвээхийн үйлдэл" гарч дэлхийн эдийн засгийн сэргэлт, банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд нөлөөлөх болно. Иймээс олон тал харилцан зохицуулалтаа эрчимжүүлж, хүнд бэрхийг гар нийлэн даван туулж, энх тайван тогтвортой байдлыг хамгаалан, өөрчлөлт нээлтийг ахиулан, нээлттэй багтаамжтай байхыг баримтлан, дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Клаус Шваб: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Хятадтай сайн түншийн харилцаа тогтоож, Хятадын засгийн газрын хэрэгжүүлж буй өөрчлөлт нээлтийг ахиулах бодлогыг бүх хүчээрээ дэмжих болно. Хятадын боловсруулах аж үйлдвэрийг өөрчлөн шат ахиулах зэрэг стратеги Хятадын хөгжилд шинэ хөдөлгүүр хүч болно гэдэгт итгэж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |