• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн богино хугацааны хэлбэлзэл үүсэх үед зах зээл тогтуун байхыг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2016-06-27 17:20:21

2016 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслолд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Эдийн засгийн богино хугацааны хэлбэлзэл үүсэх үед зах зээл тогтуун байхыг хүсэж байна гэжээ.

Мөн өдөр 2016 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслол Тяньжин хотод болж, Ли Кэчян урилгаар оролцон үг хэлсэн байна.

 

Тэрээр: Хятадын эдийн засгийг бүтэн жилээр нь, урт хугацаанаас авч үзэхэд урьдчилсан зорилтоо биелүүлэхэд тогтвортой өсөлтийг баталж, тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт хийхийн тэнцвэртэй байдлыг биелүүлж, бүтцийн чанартай өөрчлөлтөөр ялангуяа хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөөр тогтвортой хөгжлийг дээшлүүлж чадна гэжээ.

Ли Кэчян: Хятадын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 6.7 хувийн өсөлтийн хурдаа хадгалсны үндсэн дээр хоёрдугаар улирал гарсанаас хойш тогтвортой хөгжлийн хандлагаа хадгалсаар байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе