• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мансууруулах бодисын эсрэг өдөрлөгт зориулан олон арга хэмжээ зохиож байна

CRI       (GMT+08:00) 2016-06-27 15:52:31

6-р сарын 26 бол Мансууруулах бодисын эсрэг олон улсын 29 дэх өдөрлөг болно. Мөн өдөр Хятадын олон газар төрөл бүрийн ажиллагаа зохион байгуулж мансууруулах бодисыг эсэргүүцэх тухай сурталчилгаа өрнүүлсэн байна.

Хятадын гаалийн музей 150 гаруй сурагч болон тэдний эцэг эхчүүдэд зориулан ажиллагаа өрнүүлж, мансууруулах бодисоос сэргийлэх тухай сурталчилсан байна.

Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд төрөл бүрийн сурталчилгааны ажил зохион байгуулжээ.

Юньнаний мансууруулах бодисын эсрэг комисс, Күньмин хотын мансууруулах бодисын эсрэг хороо Наньшанийн офицеруудын сургуульд "мансууруулах бодисоос хол байж, эрүүл амьдаръя" уриан дор сурталчилгааны ажил зохион байгуулж, Күньмин хотод 8 тонн мансууруулах бодисыг устгасан байна.

Шаньдүн муж, Жинань хотын мансууруулах бодисын эсрэг комисс Жинаньд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, мансууруулах бодисын эсрэг өдөрлөгийн сурталчилгаа хийжээ. Тухайн газар бас сүүлийн жилүүдэд хураан авсан 11 төрлийн, 700 гаруй кг мансууруулах бодисыг устгасан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе