• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Киргизийн ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-27 21:46:34

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 27-ны үдээс хойно Тяньжинь хотноо 2016 оны Давосын зуны чуулга уулзалтад оролцож буй Киргизийн ерөнхий сайд Женбековтой хэлэлцээ хийлээ.

Ли Кэчян юун түрүүнд тун саяхан болсон Киргизийн газар хөдлөлтийн гамшигт эмгэнэл илэрхийлэв. Тэрээр, Хятад Киргиз бол найрсаг хөрш бөгөөд стратегийн түнш, хоёр талын харилцааны хөгжил сайн хандлагатай байна. Тун саяхан хоёр орны тэргүүний Ташкент дахь уулзалт амжилттай болов. Киргиз бие даасан хөгжлийн замаар замнахыг Хятад улс хэлбэрэлтгүй дэмжих бөгөөд Киргизийн хамт хоёр орны найрсаг хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Киргизтэй ой гашууг нь хамт хуваалцаж байгаад Женбеков талархал илэрхийлэхийн зэрэгцээ Хятадын Жянсү мужид болсон далайн хар салхины гамшигт эмгэнэл илэрхийллээ. Тэрээр, Давосын зуны чуулга уулзалт маш амжилттай боллоо, Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэн хөгжилд толгойлогч үүрэг гүйцэтгэж байгааг энэ нь харуулж байна. Киргиз Хятадын улс төрийн харилцан дэмжлэг, ажил хэрэгч хамтын ажиллагаа урагштай ахиж байна. Хятад улстай үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр оны хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт гаргахад Киргиз бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе