• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хороо ХКН-ын хариуцлага нэхэмжлэх дүрмийг хянан баталлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-28 19:35:33

ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 6-р сарын 28-нд хуралдаж, ХКН-ын хариуцлага нэхэмжлэх дүрмийг хянан хэлэлцэж баталлаа. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргаллаа.

Хуралд: Эрх тушаал бол хариуцлага, хариуцлага бол үүрэг мөн. Үнэнч шударга, цэвэр ариунаар ажиллах нь намаас удирдах боловсон хүчинд тавьж байгаа улс төрийн шаардлага мөн. ХКН-ын 95 жилийн тэмцлээр олж авчирсан агуу их амжилт нь ХКН-ын гишүүдийн хариуцлагат сэтгэлийг бүрэн харуулж байгаа юм. ХКН байгуулагдсан 100 жилийн ойн үеэр чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, БНХАУ байгуулагдсан 100 жилийн үеэр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхэд бүх шатны намын зохион байгуулалт, ялангуяа удирдах боловсон хүчний үүрэг хариуцлага, хариуцлагат сэтгэл зангилаа болдог. Намынхаа төлөө санааширч, намын төлөө үүрэг хариуцлагаа гүйцэтгэх хэрэгтэй гэжээ.

Хариуцлага нэхэмжлэх дүрэм бол намаа бүх талаар засах хурц зэвсэг мөн. Дүрэм нь намын дүрэмтэй нягт уялдаж, оршиж байгаа асуудалд чиглүүлэн, намын удирдлагыг баримтлахтай нягт уялдаж, намын байгуулалтыг эрчимжүүлж, намаа бүх талаар чанга засаж, намын сахилга батыг хамгаалж, намын цэвэр цэгц суртлын байгуулалт, авилгатай тэмцэх ажлын эргэн тойронд хариуцлага нэхэмжлэх хэрэгтэй. Гол цогцын хариуцлага нэхэмжлэх, хяналтын хариуцлага нэхэмжлэхээр барахгүй , удирдлагын хариуцлагыг нэхэмжлэх хэрэгтэй. Хариуцлагыг намын шат бүрийн байгууллага, зохион байгуулалт, нэгдмэл фронт, улс төр хуульзүйн салбарт үүрүүлж, алдаа гаргавал заавал нэхэмжлэх, нэхэмжилбэл хатуу нэхэмжлэх дохио өгөх хэрэгтэй гэж хурал үзлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе