|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 27-нд Тяньжинь хотын Мэйжян хурал үзэсгэлэнгийн төвд болсон 2016 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтэд оролцон үг хэлсэн байна.
Ли Кэчян: Давосын зуны чуулга уулзалт 10 гаруй жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлээд, үр дүнтэй цэцэглэн хөгжиж, дэлхий дахинд Хятадын өөрчлөлт шинэчлэл, орчин үеийн болох үйл явц, ололт амжилтыг харуулсан төдийгүй Хятад болон дэлхийн хөгжилд арга ухаан, хүчин зүтгэлээ өргөсөн юм гэжээ.
Ли Кэчян Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг танилцууллаа. Тэрээр: Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөөгүй, итгэл найдвар бэрхшээлээс илүү байна гэж онцолжээ.
Ли Кэчян: Хятадын эдийн засаг шинэ хуучны халаа солио, өөрчлөлтийн шат ахих зангилаа цаг үе тохиож байна. Бид хөгжлийн тэргүүлэх чиг хандлагыг баримталж, инноваци, эв зохицол, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцах хөгжлийн ухагдахууныг хэрэгжүүлж, ерөнхий эрэлт хэрэгцээг өргөтгөхийн зэрэгцээ, дэд бүтцийн шинжтэй өөрчлөлт ялангуяа ханган нийлүүлэлтийн бүтцийн шинжтэй өөрчлөлтийг идэвхтэй ахиулж, эдийн засгийн дунд өндөр хурдтай өсөлт, дунд дээд түвшин рүү ахихыг батлах хэрэгтэй гэж онцоллоо.
Бид улс орнуудтай хамт дэлхийн шинэ ээлжийн технологийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгалын нөхцөл боломжийг ашиглан, дэлхийн эдийн засгийн шат ахих явц дахь тогтвортой сэргэлтийг ахиулж, сайн сайхан ирээдүйг бий болгоё гэж Ли Кэчян онцолжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхийлөгч Клаус Шваб, Киргизийн Ерөнхий сайд Шарипович Жанибеков, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Кё-Ахи, Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Шимшек боллон 90 гаруй улс орон газар нутгийн 2000 гаруй төлөөлөгчид хуралд оролцжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |