• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН Хятадын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан гэж Сингапурын эрдэмтэн үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-28 11:28:09

Сингапур нь Хятадтай улам нягт эдийн засаг худалдааны хэлхээ холбоотой юм. Сингапурын хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний салбарынхан Хятадын эдийн засгийн хөгжлийг өндрөөр үнэлж ирсэн бөгөөд ХКН нь эрх баригч намын хувиар уйгагүй хүчин зүтгэл гаргаснаар, Хятадын эдийн засаг өнөөдөр хүртэл хөгжиж ирсэн гэж Сингапурын эрдэмтэд үзсэн байна.
  
Хятадын эдийн засгийн урьдын ололт амжилт, хөгжил бол эрх баригч нам ХКН-ын гаргасан хүчин зүтгэлтэй нягт холбоотой гэж Сингапурын эрдэмтэд үзлээ. Тэдний Хятадын эдийн засгийн хөгжилд өгсөн үнэлгээ бол Хятадын эдийн засгийн байдлыг гүн гүнзгий ойлгосны үндсэн дээр хийсэн үнэлгээ юм.

Сингапурын нэрт зөвлөх, Longus судалгааны хүрээлэнгийн захирал Шүй Жэнь-И: ХКН нь эрх баригч намын хувиар Хятадын эдийн засгийн удирдагч, оролцогч, мөн эдийн засгийн нөөцийн хуваарилагч юм. Ноён Дэн Шяопиний дэвшүүлсэн хэсэг хүмүүсийг урьдаар чинээлэг амьдралтай болгох ухагдахуун, Хятадын эдийн засагт гүнзгий нөлөөлсөн төдийгүй өнөөдрийн Хятадын онцлогтой эдийн засгийн бүтцийг бүрдүүлсэн юм гэж үзсэн байна.

Сингапурын эрдэмтэн Ван Жян-Юй: Хятадын засгийн газрын зарим бодлого, ялангуяа засгийн газрын зарим эрх үүргийг сааруулах арга барил, бизнес эрхлэх явцыг хялбаршуулах зэрэг арга хэмжээ маш сайн, үр дүнд хүрэхгүй ч ирээдүйд хойчид үр өгөөжөө хүртээнэ гэжээ.   
Шинэ бодлого бүрмөсөн үр ашигтай хэрэгжих нь Хятадын эдийн засгийн асуудлыг зохицуулах, бие даасан хөгжлийн зангилаа болно гэж өөр хоёр мэргэжилтэн үзжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе