|
|
||
ХОУР, Сербийн "Дорнын гэр" хамтран зохион байгуулсан "Бээжин Белград" нийгмийн сүлжээний шагнал гардуулах арга хэмжээ 27-нд Сербийн нийслэл Белградад болов. ХОУР-гийн нэвтрүүлгийг байнга сонсдог 15 фен сүүлийн үед Серби хэлээр хэвлүүлсэн номыг багтаасан ХОУР-гийн тэмдэгтэй шагналыг тосон авлаа.
ХОУР-гийн төлөөлөгч, Серби-д суугаа тэргүүн сурвалжлагч Жао Хунчао, "Бээжин Белград"арга хэмжээ нь ХОУР-гийн Сербид зохион байгуулсан анхны арга хэмжээ юм. Серби хэлний Facebook болон албан сайтаар дамжуулж, хоёр орны фенүүдэд мэдээлэл солилцох, сэтгэгдлээ хуваалцах, шүүмж өгүүлэл нийтлэх орон зай хангаж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
"Дорнын гэр" байгууллагын дарга Гао Лань, "Бээжин Белград" нийгмийн сүлжээний арга хэмжээ нь Хятадад очиж байсан, Хятад оронд хайртай, Хятад улсыг сонирхдог хүмүүст сэтгэгдлээ хуваалцах, харилцан уулзах боломж олгосон гэв.
ХОУР 5-р сарын сүүлчээс эхэлж, хилийн чанадах нийгмийн сүлжээнд "Бээжин Белград" арга хэмжээ зохиож, сайтыг сонирхсон нийт хүний тоо 140 мянгыг давж, хүмүүсийн сонирхлыг ихээр татав.
\Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |