• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхий сайдтай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-06-29 20:14:15

Хятад улсын дарга Ши Жиньпин 29-нд ардын их хурлын ордонд БНСУ-ын ерөнхий сайд Хуанг Као Антай уулзлаа.

Хуанг Као Аны Хятадад айлчилж, Давосын зуны чуулга уулзалтад оролцож байгаад баяртай байгаагаа Ши Жиньпин илэрхийллээ. Тэр хэлэхдээ, өдгөө Хятад БНСУ-ын харилцаа хөгжлийн хандлагаа хэвээр байлгасаар байна. Хоёр талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, чөлөөт худалдааны хэлэлцээ идэвхтэй үр ашгаа өгч эхэллээ. Хоёр ард түмний хэлхээ холбоо 10 сая+ цаг үед орж, хоёр тал олон улсын үйл хэргийн явцад нягт ойлголцож хамтран ажиллаж байна. Ерөнхийлөгч Па Гюн Хе бидний тохиролцсон олон төрлийн нийтлэг ойлголтыг хоёр тал сайтар хэрэгжүүлж, хоёр талыг харилцааг тасралтгүй идэвхтэй ахицтай болгохыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе