• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй яриа хэлцэл өрнүүлжээ

CRI       (GMT+08:00) 2016-06-29 08:50:49

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 28-нд Тяньжинд 2016 оны Давосын зуны чуулга уулзалтад оролцож байгаа олон орны аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөгчидтэй яриа хэлцэл өрнүүлжээ. 

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шваб, Голландын Royal DSM, АНУ-ын CloudFlare, Хөнгөн цагааны аж үйлдвэр, CRM зэрэг аж ахуйн нэгжийн хариуцлагатай хүмүүс Хятадын эдийн засгийн байдал, бүтцийн өөрчлөлт, боловсруулах аж үйлдвэрийг шат өгсүүлэх, банк санхүү, хөрөнгийн зах зээл зэрэг асуудлаар үг хэлж асуулт асуусанд Ли Кэчян нэг нэгээр хариулт өгсөн байна.

Ли Кэчян хэлэхдээ, өөрчлөлт бол Хятадын эдийн засгийн хөгжлийн үндсэн хөдөлгүүр хүч мөн. Бид бүтцийн чанартай өөрчлөлт ялангуяа хангамжийн бүтцийн өөрчлөлтийг ахиулж, засаглалыг цомхтгон, эрхийн хэт төвлөрлийг сааруулж, үйлчилгээг сайжруулан, эзэгнэлтийн татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөх зэргээр их цар хэмжээний тавтрыг бууруулах өөрчлөлт хийж, инновацаар хөдөлгөх хүч болгосон хөгжлийн стратеги хэрэгжүүлж, олон нийтээр ажил үйлс босгон, хүний шинийг санаачлан бүтээх хүч болон зах зээлийн нөөх хүчийг бадруулан, шинэ эдийн засаг, шинэ ажил үйлсийн хөгжил урьдчилан төсөөлж байснаас илүү байж, ажлаар хангахад чухал тулгуур болсон байна. Энэ он гарснаас нааш, Хятадын эдийн засаг дунд өндөр нэмэгдлийн хурдаа хадгалж, бүтэц нь нэн сайн болж байна гэжээ. 

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болсны хувьд аж үйлдвэржилт, хотжилтын үйл явцад байна. Бид "Хятадад үйлдвэрлэв 2025", "интернет+" зэрэг стратеги боловсруулж, Хятадын үйлдвэрлэх хүчийг шат өгсүүлж, тасралтгүй хөгжиж байгаа зах зээлийн шаардлагыг хангахын төлөө юм. Зарим ажил төрөлд хэт үйлдвэрлэл оршиж байгаа хэдий ч энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан, олон улсын худалдааны нэмэгдэл дорой байгаатай холбоотой юм, олон орон хамтаар чармайж үүнийг даван гарах хэрэгтэй гэжээ. 

Клаус Шваб хэлэхдээ, Хятад улсын дэлхийн эдийн засгийн дунд эзэлж байгаа статус маш чухал юм. Ерөнхий сайд Ли Кэчян энэ удаагийн чуулга уулзалтад Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг танилцуулснаар барахгүй, өөрчлөлт нээлтийг ахиулах бодит арга барилыг танилцуулсан байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийг Хятадын хөгжлийн хэтийн төлөвт нэн их итгэлтэй болгожээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тэрчлэн бусад гишүүд гадаадад эдгээр мэдээллийг уламжилж, Хятадын хөгжлийг дэмжих болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе