• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Истанбулд халдлага гарч 41 хүн амиа алдлаа

CRI       (GMT+08:00) 2016-06-29 09:11:42

Туркийн хамгийн том хот Истанбул дахь Ататуркийн олон улсын нисэх буудалд 28-ны орой амиа золиослогч этгээд удаа дараа халдлага үйлдсэнээр 41 хүн нас барж, 147 хүн шархдаад байна.

3 амиа золиослогч этгээд нисэх онгоцны буудлын адил бус газар дэлбэрэлт үүсгэж, 28 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг дараа нь нас барсан хүний тоо 41 болж, 147 хүн гэмтэж бэртсэн гэж мэдэгджээ.

Боздагийн хэлснээр нэг амиа золиослогч этгээд нисэх буудлын хаалгаар орж ирмэгцээ автомат буугаар гал нээж, дараа нь өөрийгөө дэлбэлжээ. 

Халдлагын дараа нисэх буудлын нислэгүүдийг түр зогсоогоод байгаа аж.    \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе