• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АДБХОБ-ны гишүүн орны тоо 90 орчимд хүрэх юм байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-29 15:29:28

2016 оны Давосын зуны чуулган 28-ны өдөр Тяньжинь хотод өндөрлөсөн бол мөн өдөр хуралдсан "Нэг бүс нэг зам дагуу хамтаар хожно" уриан дор болсон салбар форум дээр Азийн Дэд Бүтцэд Хөрөнгө Оруулах Банкны захирал Жинь Личүнь хэлэхдээ, гишүүнээ нэмэхийг АДБХОБ одоо яг бодож байгаа бөгөөд ирэх жилийн эхээр гишүүн орны тоо 90 орчимд хүрч болзошгүй байна. АДБХОБ-аас хэрэгжүүлэх төслийн хөрөнгө оруулалт нь бүс нутгийн хөгжлийн ерөнхийлсөн үр ашгийг нэгдэлтэй бодолхийлэх болно гэжээ.

Хятад улс "Нэг бүс нэг зам" санаачилгыг дурдсанаас хойш ирэх тусмаа олон орны үнэлгээ болон нааштай тусгалыг олж байна. Хятад улсын санаачилж байгуулсан АДБХОБ ажиллаж эхэлснээс хойш хамгийн эхний дөрвөн төсөл буюу Бангладеш, Индонез, Пакистан, Киргиз зэрэг дөрвөн орны эрчим хүч, зам харилцаа, хотын хөгжил зэрэг салбарын төсөлд зориулсан 500 сая ам доллар гаруй зээл нь нэгэнт зөвшөөрөл авсан юм.

2016 оны Давосын зуны чуулга уулзалтын "Нэг бүс нэг зам дагуу хамтаар хожно" уриан дор болсон салбар форум дээр АДБХОБ-ны захирал Жинь Личүнь хэлэхдээ, гишүүнээ нэмэхийг АДБХОБ одоо яг бодож байгаа бөгөөд ирэх жилийн эхээр гишүүн орны тоо 90 орчимд хүрч болзошгүй байна гэжээ.

"Одоогоор 30 гаруй орон АДБХОБ-нд нэгдэх өргөдлөө дэвшүүлснээр ирэх жилийн эхээр нийт гишүүн орны тоо 90-д дөхөж болно. Тухайн үед, АДБХОБ-ны төлөөлөх чанар улам бүр өргөжих болно. Бидний хөрөнгө оруулалт нь "нэг бүс нэг зам" дагуух бүсийн төслийг бодолхийлэхээр барахгүй, түүнээс гаднах бүс нутгийн улс орнуудад ч нээлттэй байх болно" гэжээ.

Жинь Личунь, "нэг бүс нэг зам санаачилга" нь зам дагуух орнуудын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой юм, гэхдээ энэхүү мөрөөдлийг шат дараалалтай түлхэн ахиулах ёстой. Бүс нутгийн хөгжлийг дэмжих банк санхүүгийн чухал байгууламж болсны хувьд Азийн хөрөнгө оруулалтын банк төсөл сонгохдоо 3 үндсэн шалгууртай байдаг. Тухайлбал ашиг нь тогтвортой, байгаль орчинд ээлтэй, нийт олны дэмжлэгийг олсон төсөл юм. Ерөнхийлсөн үр ашгаар өндөр төслийг илүү дэмжинэ гэв.

"Нэг бүс нэг замын төслөөс дэвшүүлсэн ерөнхий төлөвлөгөөнөөс үзвэл зам дагуух орнуудад ямар үр өгөөж авчирна гэдэг нь мэдээж, хамгийн гол нь шат дараалалтай ахиулах ёстой. Манай банк бүс нутаг орнуудын тэнцвэртэй байдлыг баталгаажуулна. Хөрөнгө мөнгө нь хэмжээтэй, санхүүжүүлсэн төсөл нь хөрш орон бүс нутагт ямар үр өгөөжтэй гэдгийг бүрэн бодох ёстой. Олон төслөөс бид илүү үр ашигтай төслийг урьтаж бодолцоно."

Чуулга уулзалтад, дотоод гадаадын худалдаа аж үйлдвэрийн зүтгэлтнүүд "нэг бүс нэг зам"төслийг хэрэгжүүлсэн туршлага болон хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцов. Тяньжиний Тай Да корпорацын Египетэд хэрэгжүүлж буй "Тай Да Суез эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс" нь үлгэр жишээ төсөл болж байна, тухайн нутагт татвар хураамжийг нэмэгдүүлж, ажлын байрыг ихээр олгов. Хятад улс гадаадтай хамтран ажиллаж, хэт үйлдвэрлэлийг гаргаж буй яриа хэллэгийн тухай Тай Да корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жан Бинжунь хүлээн зөвшөөрөхгүй байхаа илэрхийлэв.

"Бид хэт үйлдвэрлэлийг гадаадад гаргаж байгаа явдал биш. Хятадын хөгжил өөрчлөлтийн бодлогоос өмнөх ная, ерээд оны үед Европ, Америк, Япон зэрэг тэргүүний хөгжингүй орон дэлхийн 3-р аж үйлдвэрлэлийн өөрчлөлтөөс 4-р аж үйлдвэрийн өөрчлөлтөд шилжих завшаан боломжоор үйлдвэрийн бүтцэд өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлээ шилжүүлж байсан юм. Тухайн үед Хятад орон дөнгөж өөрчлөлтөө эхлүүлж байсан болохоор энэхүү үйлдвэрлэлийг хүлээн авч байжээ. Мөн эдгээр тоноглол, технологи, патентад түшиж, цаашид шинийг үүдэж тасралтгүй хүчин чармайсны дүнд Хятадын үйлдвэрлэлийн шинэ эрин үеийг нээсэн юм."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе