• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын дүрмийг чанд журамлан сахих итгэл зоригоо тодорхойлж байна

CRI       (GMT+08:00) 2016-06-30 16:13:25

7-р сарын 1-ний намын баяраас өмнөхөн, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо "ХКН-ын үүрэг хариуцлагын заалт"-ыг хянан баталлаа. Нам байгуулагдсан 95 жилийн ой дөхөхийн хирээр, эрх баригч намын дээд давхаргынхан гадаад хандан намын дүрмийг чанд журамлан сахих итгэл зоригоо тодорхойлж байлаа. ХКН-ын 100 шахам жилийн түүхэн замыг эргэн харахад, намын сахилга батыг чанд журамлах явдал чухал байранд байсаар ирсэн. Хувьсгалын үеийн Янь-аний хэв суртал, улс байгуулагдах эхний үеийн намын сахилга батыг хэрэгжүүлж байснаас бүх талаар намын дүрэм гурмыг хэрэгжүүлэх хүртэл, ХКН-ын уламжлалыг үргэлжлэхийн хамт, намаа удирдаж, намаа засах шинэ замыг байнга хөгжүүлснээр ирсэн юм.

Би ХКН-д элсэж, намын хөтөлбөрийг дэмжин, намын дүрмийг чанд журамлан сахина.....

7-р сарын 1-ээс өмнө, Шаньшигийн Янь-аний  намын салбарын 30 гаруй намын гишүүд намын далбааны дор тангараг өргөж, намд элслээ. ХКН-ын төв хорооны "Намын сахилга батыг чанд журамлан сахих түвшнээ дээшлүүлэх" шаардлагын дагуу, энэ оноос эхлэн, анхан шатны намын салбарынхан намд элсэн тангараг өргөх зэрэг арга хэлбэрээр намын үндсэн дүрмийг суралцаж, анхан шатны намын байгуулалтын намын дүрмийг чанд журамлан сахих ажлыг эрчтэй өрнүүлсэн байна.

Намын 18-р хурлаас хойш, намыг чанд цэгцлэх ажиллагаа өдөр ирэх тутам гүнзгийрч байна. 3 жилийн турш, албан зэрэг өндөр дор гэсэнгүй авилгатай эрс тэмцэж, хэв суртлын байгуулалтыг чангатган, намын дотоодох хууль дүрмийг улмаар боловсронгуй болгон, дүрмийн удирдлагыг төгөлдөржүүлж байна.

ХКН байнга амьдралын хүчинтэй байх зангилаа нь намаа чанд цэгцлэхэд буй гэж намын төв хорооны намын сургуулийн намын түүхийн судалгааны газрын дарга Шей Чуньтао үзэж байна.

"ХКН-ын 3 тоо баримт хүмүүсийн анхаарлыг татаж байна. Нэгд, нам байгуулагдаад 95 жил болж байна. Хоёрт, уг нам 67 жил дараалан эрх барьж байна. Гуравт, 88 сая гаруй гишүүнтэй. Энэ тоо баримт нь дэлхийн аль ч нам бүлгийн хувьд ховор тохиолдол юм. ХКН байгуулагдах үеэр, Хятадад хоёр гурван зуун нам бүлэг байсан юм, өнөө зонхилох олонх нь тарж сарнижээ. ХКН яагаад улмаар сайн болж байна гэвэл олон шат үед цэгцлэх ажиллагааг чангатгасаар ирсэн юм " гэв.

95 жилийн турш, ХКН тухайн үед Жя Шингийн Нань Ху нууранд анх байгуулагдаж байснаас өнөөгийн дэлхийн хамгийн том нам болж хөгжив. "Хоёр зуун жил"-ийн хөгжлийн зорилт болон Хятадын үндэстний сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг үүрэглэж яваа ХКН-ын хувьд намаа цэгцлэх үүрэг хариуцлага өнгөрсөн аль ч үеэс тулгам болж байна. Намын 18-р хурал өндөрлөөд нэг сар болоогүй үеэр шинэ ээлжийн намын төв хороо 8 зүйлт тогтоолоор гараа болгож бүх талаар намаа цэгцлэх ажиллагааг эхлүүлсэн юм.
ХКН-ын Төв хорооны дэргэдэх Намын сургуулийн профессор Дай Яньжюнь хэлэхдээ: "өнгөрсөнд намын дүрмийг чанд хэрэгжүүлж байсантай харьцуулбал уулын үндсэн дээрээ үзэл баримтлал, зохион байгуулалт, хэв суртал, дүрмийн байгуулалт зэрэг бүх талаар дүрэм тогтоолыг нухацтай хэрэгжүүлэх бодлого тогтоож, намыг удирдах, намын байгуулалтад цэгцлэлт хийх шинэ зам нээсэн юм" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "өнгөрсөнд намыг чанд засах гэхээр хүмүүс авилгатай тэмцэх, намын хэв суртлын байгуулалтыг эрчимжүүлэх гэх зэргээр ойлгодог байлаа. Эдгээр нь өдгөө мөн намын дүрмийг ягштал мөрдөн, цэгцлэлтийг чандлах чухал тал хэвээрээ бөгөөд үүний хүрээнд үзэл баримтлал, зохион байгуулалт, хэв суртал, дүрмийн байгуулалтыг бүх талаар ахиулах шаардлага тавьж байна" гэжээ.
ХКН-ын Төв хорооноос саяхан "ХКН-ын хариуцлага хүлээлгэх тогтоол"-г хянан баталсан юм. Тус тогтоолд, өнгөрсөнд намын дотоодын хариуцлага хүлээлгэх ажил идэвхгүй, хариуцлага хүлээлгэх дүрэм цэгцгүй байсан байдлыг өөрчлөн, бодитоор нарийвчилсан, нэн тодорхой заалтууд тогтоосон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе