• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд мөндөр орлоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-01 11:32:05

6-р сарын 30-ны үүрээр Бээжингийн баруун өмнөд хэсгийн Фаншань, Дашин зэрэг дүүрэгт мөндөр орж, тариа жимс ноцтой хохирсон байна. Тагтааны өндөгний чинээ том мөндөр 30 минут орлоо гэж хүмүүс хэлж байлаа. 1975 онд нэг удаа ийм их мөндөр орсон юм. 40-өөд жилийн турш ийм том мөндрийг ерөөс олж хараагүй гэж Жимсний мод тарьдаг хүн ярьж байлаа. Жимсний модны хохирлоос гадна иргэдийн хашаандаа тэжээж байсан тахиа галуу нь мөндөрт цохигдон үхэж шархадсан бөгөөд зарим автомашины цонх, дээр талын цонхон шил зэрэг нь ч эвдэрч хагарцээ.

Үдээс хойш, Дашин дүүргийн захиргаа мэдэгдэл гаргаж, мөн өдрийн үүрийн 5 цаг 10-40 минутын үеэр тус дүүргийн баруун хойд зүгээс зүүн өмнөд бүс хүртэл диаметр нь 5 сантиметр мөндөр орлоо. Эхний бүртгэлээс үзвэл, 113 тосгоны тариа, тоног төхөөрөмжүүд мөндрийн гамшигт өртөж, эдийн засгийн хохирол нь 317 сая юаньд хүрсэн гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе