• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хүний эрхийн ажлын дэвшлийг хүлээн зөвшөөрч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-01 15:57:29

Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж буй улс, орчин үеийн хөгжил, хүний эрхийн асуудлаарх дэвшил бол Хятадын засгийн газар болон ард иргэдийн хүсэл тэмүүлэл болсоор иржээ. Саяхан болж өнгөрсөн НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 32 дахь хурлын дээд зэрэглэлийн тусгай сэдэвт хуралд Хятад улс хүний эрхийн асуудлаар дэвшиж байгааг хүмүүс хүлээн зөвшөөрч байсан бөгөөд Хятадын амжилтад хүрсэн туршлагаа танилцуулахыг хүсэж байна гэж олон төлөөлөгч, судлаачид хэлж байжээ.

Өрнө дахины зарим албаны хүмүүс болон байгууллага харин хүний эрхийг улс төртэй холбож, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс гар дүрэхийг оролдон, Хятад улсын хүний эрхийн ажлын хөгжил дэвшлийг зориуд олж харахгүй, өөр санаа өвөрлөн бодит байдлыг гажуудуулж, харлуулан ярьж байна. Английн консервативийн хүний эрхийн комисс өөрийнхөө хөөргөдөн зохиосон Хятадын хүний эрхийн байдлын тухай "судалгааны тайлан" гаргаж, дэлхийн хүний эрхийн ажилд оруулсан Хятадын чухал гавьяаг үнэлэхгүй, Хятадын хүний эрхийн байдал "ноцтой хурцадсан" гэжээ. Энэ нь Хятад улсын дийлэнх хүмүүсийн байдалд нийцэхгүй бөгөөд яг эсэргээр ярьж байгаа хэрэг юм.

ХКН-ын 18-р хурлаас хойш нам засгаас хүний эрхийг баталгаажуулахыг улсаа засахын чухал зарчим болгож, олон арга бодлого хэрэгжүүлж, ард иргэдийн эдийн болон соёлын амьдралын түвшин илэрхий дээшилж байгаа юм.

Хүний эрхийг хөгжүүлэх замналд үзүүр гэж байхгүй, тасралтгүй зүтгэх шаардлагатай. Хятадын хүний эрхийн ажил төрөл мөн үүрэг хүнд зам хол байгаа юм. Хятад улс хүний эрхийн асуудлаар Англид зааж дохиод байвал Англичууд ямар сэтгэгдэлтэй байх бол. Хятад улсын хувьд ч адил байдаг.

\Хятадын Олон улсын асуудлын судалгааны хүрээлэнгийн олон улсын стратегийн судалгааны газрын дарга, судлаач Чэнь Шюйлүн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе