• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН байгуулагдсаны 95 жилийн ойн тэмдэглэх хурал боллоо

CRI       (GMT+08:00) 2016-07-01 17:34:58

Энэ оны 7-р сарын 1 бол ХКН байгуулагдсаны 95 жилийн ойн өдөр мөн. Үдээс өмнө ХКН Бээжин хотод Ардын Их Хурлын ордонд хурал хуралдуулж, намын баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн, шилдэг намын гишүүн, намын ажил хийдэг боловсон хүчин, үндсэн шатны намын байгууллагуудыг алдаршуулан сайшаажээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үг хэлж тэмдэглэхдээ, ХКН 95 жилийн замналыг туулсан боловч нийт намын гишүүн нам байгуулагдах үеийн ХКН-ын гишүүдийн хатуу бэрхийг даван туулж тэмцэх үзэл санааг хамгаалан, ард түмэнд хайртай элэгсэг сэтгэлээ үүрд хадгалах хэрэгтэй. Ирээдүйд хандан, өрсөлдөөн сорилтыг даван туулж, намд элсэх үеийн шийдвэр зоригоо мартахгүй, үргэлжлэн урагшилж, өөрчлөлт хийж, шинийг санаачлан бүтээж, зогсонгуй байхаас зайлсхийж, түүх, ард түмэнд шилдэг хариулт өгөх хэрэгтэй гэжээ.

Намын төрсөн өдөр болох бүр, ялангуяа таван жил, арван жилийн тэмдэглэлт өдөр болох бүр Хятадын нам төрийн удирдагчид ХКН байгуулагдсан баярыг тэмдэглэх ажиллагаанд оролцон үг хэлдэг уламжлалтай юм. 1-ний өдөр тэмдэглэх хуралд Ши Жиньпин 80 минут хэлсэн үгэндээ нэг зууны турших ХКН-ын түүхэн замналыг бүх талаас нь эргэн дурссан байна.
Тэрээр хэлэхдээ

1921 онд, 5-р сарын 4-ний хөдөлгөөний дараахан Хятадын үндэстнүүд дотоод гадаадын аюулд учран, нийгмийн хямрал урьд байгаагүй хэмжээнд хүрсэн нөхцөлд Маркс Лениний үзэл санаа Хятадын ажилчны хөдөлгөөнтэй уялдах явцад ХКН мэндэлсэн юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, 95 жилийн түүхэн замналын явцад хүндрэл бэрхшээл, нугалаа бүдрэл, гэрэл цацрангуй амжилт бүтээлийг бүгдийг нь туулж, хичээл зүтгэл амжилт бүтээлийн аль аль нь байсан юм. Түүхээ эргэн дурсах нь туршлагыг дүгнэж, түүхийн жам хуулийг барьж, шинийг нээж урагшлах итгэл зориг, хүчин чадлыг нэмэгдүүлдэг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

Түүх үргэлж урагшилж байдаг. Түүх эргэлзэгч, тээнэгэлзэгч, назгайрагч, хулчийгчдыг огт хүлээдэггүй. Гагцхүү түүхтэй зэрэгцэн урагшилж, цаг үетэй хувь заяагаа холбосон хүн л гэгээн саруул ирээдүйг угтан авчирч чадна гэжээ.

Ши Жиньпин нийт намын гишүүдэд нам байгуулагдах үеийн коммунистуудын тэмцлийн үзэл санаа, ард түмний төлөө үйлчлэх чин сэтгэлээ үүрд баримтлах хэрэгтэй гэж шаардлаа.

Тэрээр 8 талын шаардлага дэвшүүллээ. Тэр хэлэхдээ, Марксын үзэл бол ХКН-ын нам төрийн удирдах үндсэн үзэл санаа мөн. Шинэ цаг үеийн онцлог, практик шаардлагын өмнө зөв зүг чигээ баримталж, Максын үзлийг эрин үеийн Хятадын хөгжлийн бодит байдалтай гүнзгий уялдуулах хэрэгтэй гэжээ.

Хятад улсыг нээлттэй байлгахад ганцаараа биш, харин талууд оролцохыг сайшаана. Хүчин чадлын хүрээг хайх биш, харин улс орнууд хамтран хөгжихийг дэмжинэ. Өөрийнхөө цэцэрлэгт хүрээлэнг байгуулах биш, харин улс орнууд хуваалцсан үзэсгэлэнт паркийг байгуулна "

1-ний өдрийн тэмдэглэх арга хэмжээнд, Ши Жиньпин дарга намын бүх гишүүнд хандан, аугаа мөрөөдлөө тодорхой ойлгож, зорьсондоо хүрэхээр хичээн ажиллахыг шаардлаа.

Ши Жиньпин: "аугаа зорилтоо биелүүлэхийн тулд хичээнгүй ажиллах хэрэгтэй. Бид коммунизмын аугаа мөрөөдөл, Хятадын онцлогтой социализмын хамтын мөрөөдлийг тууштай дэмжигч, практикт шударгаар хэрэгжүүлэгч болж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан, Хятадын мөрөөдөл буюу үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх үйл явцад хошуучлах үүрэг гүйцэтгэх хэрэгтэй" гэлээ.

30-аад жилд ХКН өөрчлөлт шинэчлэлийн аргаар нам төрийн хөгжилд тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэлээ. Ши Жиньпин 1-ний тэмдэглэх арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ: Өөрчлөлтийг зоригтой гүнзгийрүүлэн, ард түмнээр гол болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөж, өөрчлөлт шинэчлэлийн үр өгөөжийг нийт ард түмэнд эдлүүлнэ гэж дахин онцоллоо. Тэрээр: Дотоодын төрөл бүрийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийн дагуу, ХКН гадаад харилцааны талаар жинтэй амжилт гаргасан юм. Тэгэхээр андын холбоо өргөжсөөр байгаа төдийгүй хариуцлагатай их гүрний байр суурийг босгож чадлаа. Хятад улс энх тайван хөгжлийн замналаа хэлбэрэлтгүй баримталж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих нээлттэй стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ гэжээ.
Тэрээр:

Анх байгуулагдах үед 50 гаруй гишүүнтэй байснаа өдгөө 88 сая бүрэлдэхүүнтэй болж, 1.3 тэрбум хүн амтай том улсын засаг баригч нам болох ХКН шалгалт сорилт, харш саадыг туулан улам боловсронгуй болж байна. Ирээдүйн тухай Ши Жиньпин хэлэхдээ, ХКН-ын бүх гишүүд түүх, ард түмнээ шинэ амжилтад хүргэхийн тулд хичээн зүтгэнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе