• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 95 жилийн ойн арга хэмжээ Бээжинд баяр ёслолын байдалтай явагдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-02 15:50:25

1-ний үдээс өмнө Бээжингийн АИХ-ын ордонд, ХКН-ын мэндэлсний 95 жилийн ойн арга хэмжээ баяр ёслолын байдалтай явагдлаа. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд чухал илтгэл тавьж, ХКН 95 жилийн замналыг туулсан хэдий ч бид эрхбиш нам байгуулагдсан эхний үеийн намын гишүүдийн тэмцлийн зориг санааг мөрдөн, ард түмэндээ үйлчлэх оргилом халуун сэтгэлтэй хэвээрээ байх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар хуралд оролцов.

Ши Жиньпин: түүх болон ард түмэн ХКН-ын удирдсан Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын үйлсийг сонгосон нь зөв болохыг түүх бидэнд хэлж байгаа учраас бид үүнийг урт хугацаагаар хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй. ХКН Хятадын ард түмнийг удирдан, Хятадын онцлогтой социализмын замыг нээсэн нь зөв болохоор бид эрхбиш урт хугацаагаар хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй. ХКН болон Хятадын ард түмэн Хятадын өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ улс суурьтай оршиж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шилдэг амжилтыг шингээн авч, бие даан өөрөө эзэн мэдэж, улс орны хөгжлийн стратегийг биелүүлж байгаа нь зөв болохоор эрхбиш урт хугацаагаар хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй гэжээ.

Хуралд, Лю Юньшань "ХКН-аас бүх Хятадын шилдэг намын гишүүн, намын шилдэг ажилтан, намын үндсэн шатны шилдэг байгууллагыг хөхүүлэн сайшаах тухай шийдвэр"-г тунхаглан уншлаа. 100 шилдэг намын гишүүн, намын 100 шилдэг ажилтан, намын үндсэн шатны 300 шилдэг байгууллагыг хөхүүлэн шагнах шийдвэр гаргасан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе