• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын хамтарсан сургууль Москвад нээгдэв

CRI       (GMT+08:00) 2016-07-04 10:13:07

7-р сарын 3-нд Хятадын зэвсэгт цагдаагийн арми болон ОХУ-ын үндэсний харуулын армийн терроризмын эсрэг "Хамтын ажиллагаа-2016" хамтарсан сургууль Москвагийн захын дүүргийн Дзержинскийн бие даасан үйл ажиллагааны дивезэд эхлэв. Хятадын Зэвсэгт цагдаагийн армийн штабын дарга, хошууч генерал Чинь Тяньшао, Оросын үндэсний харуулын армийн штабын дарга нар оролцож, хоёр талын командлагчид Хятад, Оросын терроризмын эсрэг хамтарсан сургуулийн багийн далбааг мандуулав.

Энэ удаагийн терроризмын эсрэг хамтарсан сургуульд Хятадын Зэвсэгт цагдаагийн арми, Оросын үндэсний харуулын армиас тус бүр томилсон 40 хүнтэй бие бүрэлдэхүүн холилдон 2 ангид хуваагдаж, Москва бүс болон Смоленск бүсэд хоёр долоон хоногийн хугацаанд тусгай хүчний суурь хичээлээр байлдааны сургалт хийх юм.

Терроризмын эсрэг хамтарсан цэргийн сургуулийн нээлтийн ёслолд хоёр тал биеэ чийрэгжүүлэх, хамтран ажиллах сургалт өрнүүллээ.

Хятад Оросын терроризмын эсрэг "Хамтын ажиллагаа-2016" хамтарсан сургуулийн нээлтийн ёслол

Хятадын зэвсэгт цагдаагийн армийн штабын дарга, хошууч генерал Чинь Тяньшао нээлтийн ёслолд илтгэл тавив

Нээлтийн ёслолын ахуй талбай

Оросын тал хошууч генерал Чинь Тяньшаод энэ удаагийн хамтарсан сургуулийн зэвсэг тоноглолыг танилцуулав

Хятад, Оросын хамтарсан сургуулийн дэд командлагч Медведев Хятад, Оросын мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе