|
|
||
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 7-р сарын 1-нд ХКН байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэх их хуралд чухал илтгэл тавьсан юм. Рэнь Минь Ри Бао сонин 4-нд "Хятадын замналыг баримталж, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй хөгжлийг урагшлуулна" хэмээх тоймчийн өгүүлэл нийтлэв.
Уг нийтлэлд, "Хятадын онцлогтой социализмын замнал, онол, тогтолцоо, соёлын өөртөө итгэх итгэлийг баримталж, намын үндсэн шугамыг гуйвшгүй баримтлан, Хятадын онцлогтой социализмын аугаа их үйлсийг тасралтгүй урагш ахиулах хэрэгтэй" хэмээн ХКН байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэх их хуралд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Хятадын онцлогтой социализмын замналыг заавал урт удаан хугацаагаар, ямагт гуйвшгүй баримтлахын түүхэн дүгнэлтийг гүнзгий тайлбарласан юм гэж тэмдэглэжээ.
50 жилийн хугацаанд, Хятадын хүн нэг бүрийн тэгшитгэсэн ДНБ 200 гаруй дахин нэмэгдэв. 30 жилийн хугацаанд, Хятадын хот суурингийн хүн ам 500 саяаар нэмэгдэж, хүн амын төсөөллийн дундаж наслалт дунд буюу дундаас дээгүүр орлоготой орнуудаас давав. 10 жилийн хугацаанд, 1 тэрбум 300 сая хүн ард бараг хүн болгон хөдөлгөөнт холбооны гар утастай болж, 700 сая шахам хүн ард интернет сүлжээ ашиглах болов..... Улс даяар асар их хөгжил шинэчлэлт буй болж, өдрөөс өдөрт, сараас сард өөрчлөгдөн хөгжиж байгаа нь Хятадын онцлогтой социализмын замнал бол ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн зайлшгүй замнах замнал, социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлэхэд зайлшгүй замнах замнал, мөн Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхэд зайлшгүй замнах замнал гэдгийг гүнзгийгээр харууллаа. Ши Жиньпин дарга, "Өнөөгийн дэлхийд, хэрэв аль улс төрийн нам, аль улс орон, аль үндэстэн өөртөө итгэлтэй байх ёстой вэ гэвэл, даруй ХКН, БНХАУ, Хятадын үндэстнүүд хамгаас илүү өөртөө итгэлтэй байх ёстой юм" гэж онцолсны учир шалтгаан нь үүнд оршино гэж уг нийтлэлд тэмдэглэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |