|
|
||
3-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдун Санкт Петербургийн зам харилцааны их сургуульд Хятад Оросын хурдны галт тэрэгний судалгааны төвийн хүндэтгэлийн самбар байрлуулах ёслол түүнчлэн хоёр орны хурдны галт тэрэгний хөгжлийн дугуй ширээний хурлын нээлтийн ёслолд оролцов.
Лю Яньдун, зам харилцааны хамтын ажиллагаа нь Хятад Оросын гол чиглэл юм. Хоёр орон хурдны галт тэрэгний салбарт хамтарч ажиллах эрмэлзэл, маш сайн үндэс суурьтай. Өнгөрсөн жил хоёр талын хамтарсан аж ахуйн нэгж Москвагаас Казань хүрэх төмөр замын тендер авсан төсөл нь Орост байгуулах анхны хурдны төмөр зам юм. Зам харилцааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллийг гүнзгийрүүлэн, технологи, судалгаа, боловсон хүчин бэлтгэх талаар улам өндөр шаардлага тавих ёстой. Өнөөдөр уг судалгааны төвийг байгуулж байгаа нь хоёр тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны хамтын ажиллагаа шинэ өндөрлөгт дэвшсэний чухал нотолгоо юм. Хоёр орны хөгжлийн стратеги, хэтийн ашиг сонирхолд нийцэж байна гэв.
Тэрээр: Москва Бээжингийн хооронд 9000 километрийн олон улсын галт тэрэг 60 гаруй жил аялж байна. Энэ бол хоёр орны найрамдлын бэлэг тэмдэг юм гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |